Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Дэлгэрэнгүй хайх

Номын нэр

Зохиогчийн нэр

Хэвлэсэн он

Хэл

Хайх

Шинжлэх ухааны академи

Монголын эдийн засгийн дэлгэрэнгүй тайлбар толь.

Энэхүү тайлбар толь бичигт эдийн засгийн нэр томьёо, үг хэллэгүүдийн гарал үүсэл, тодорхойлолт, утга, ангилал, нөлөөлөх хүчин зүйлийн талаар цэгцтэй тайлбарлахын зэрэгцээ бүдүүвч, зураг, хүснэгт, математикийн тэгшитгэл, томьёог оруулснаар тэдгээрийг ойлгоход хялбар дөхөм болсон гэж үзэж байна. Түүнчлэн эдийн засгийн шинжлэх ухааны хүрээнд багтах мөнгө, санхүү, төсөв, татвар, гааль, гадаад худалдаа, зээл тусламж, менежмент, маркетинг, зэрэг эдийн засгийн салбар шинжлэх ухааны олон ойлголтыг системтэй ойлгоход тус толь бичиг чухал ач холбогдолтой болсон байна.

Уншигч олонд толилуулж буй энэхүү толь бичиг нь эдийн засгийн чиглэлээр суралцаж буй оюутан, магистрант, докторант, судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг эрдэмтэн, судлаачид, эдийн засгийн чиг үүргийг хэрэгжүүлдэг төр засгийн байгууллагын ажилтан, албан хаагчид, бизнес эрхлэгчдэд гарын авлага болгон ашиглах боломжтой бөгөөд тэдний оюуны хэрэгцээг хангахад тус дөхөм болох юм.  

<