Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Дэлгэрэнгүй хайх

Номын нэр

Зохиогчийн нэр

Хэвлэсэн он

Хэл

Хайх

Б.Буянхишиг

Үүргийн эрх зүй ерөнхий анги

Үүргийн эрх зүйн ерөнхий анги номыг өмнө бэлтгэж байсан Иргэний эрх зүйн тусгай ангийн сурах бичгээс салган хэвлэх болсон шалтгаан нь юуны өмнө үүргийн эрх зүйн энэ бүлэг хэсэг өмчийн эрх зүйгээс бусад иргэний эрх зүйн салбарын үндэс суурь нь болж байдагтай, мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь талуудын хариу эсэргүүцэл гаргах, мэтгэлцээн явуулах их биеийг бүрдүүлдэгтэй салшгүй холбоотой. Тиймээс иргэний эрх зүй судалж буй оюутан залуус иргэний эрх зүйн тусгай ангийн хичээлийг судлахын өмнө эсвэл судлах явцдаа үүргийн эрх зүйн ерөнхий зохицуулалт, үндсэн зарчимтай сайн танилцсан байх нь ихээхэн чухал юм.

Хэрэглээний өнцгөөс авч үзвэл иргэний эрх зүйн салбарын нэхэмжлэлийн гол үндэслэлүүд болох шаардах эрхүүд нь тусгай анги болоод өмчийн эрх зүйд тусгагдсан байдаг. Харин үүргийн эрх зүйн ерөнхий ангид хууль тогтоогч хохирол арилгах болон үүргийн зөрчлийн үр дагаврыг тэнцвэржүүлэхэд чиглэсэн хоёрдогч шаардах эрхүүд, мөн аливаа үүргийг гүйцэтгэх суурь зарчим, арга хэлбэрийг нарийвчлан зохицуулахыг зорьсон. Энэ салбарыг судалж буй эхлэн суралцагсад нь нэхэмжлэлийн шаардлага үүссэн эсэхийг иргэний эрх зүйн ерөнхий ангийн сургалтын явцад тодорхойлох чадварыг олж авдаг бол үүрэг дуусгавар болсон эсвэл хэрэгжүүлэх боломжтой эсэхийг дүгнэхийн тулд үүргийн ерөнхий ангийн мэдлэгийг зохих ёсоор эзэмших шаардлагатай. Нэхэмжлэгчийн хуулиар олгосон субьектив эрхийг үгүйсгэх, эсэргүүцэх нехцөлд заавал эрх зүйн үндэслэл шаардагдах бол эдгээрийг зөв олж тогтоох нь ахисан түвшний хууль хэрэглэгчдэд хүртэл бэрхшээлтэй байдаг тул энэ сурах бичгийг тусгайлан бэлтгэх нь зүйтэй хэмээн үзлээ.

Зохиогч.

<