Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Дэлгэрэнгүй хайх

Номын нэр

Зохиогчийн нэр

Хэвлэсэн он

Хэл

Хайх

Чезаре Беккариа Орчуулсан: Г.Эрдэнэбат

Гэмт хэрэг ба ялын тухай

    1764 онд бичигдсэн уг бүтээл эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн суурийг тавьсан бөгөөд гэмт хэрэг гэж юу болох, ялын зорилго юунд орших хийгээд эдгээрээс салбарлан гарсан олон асуултад нийгмийн гэрээний онол, жам ёсны эрхийн үзэл санаанд тулгуурлан хариулт өгсөн юм. Түүний бүтээлээр орчин үеийн эрүүгийн эрх зүйн тулгуур болсон үзэл санаанууд томьёологдсон юм.
   “Гэмт хэрэг ба ялын тухай" зохиолын бас нэг үнэт санаа бол хуулийг тайлбарлах, хуулийн үзэл санааг хэрхэн хамгаалах тухай юм. Беккариа "Эрүүгийн хуулийг үгчлэн дагаж мөрдсөнөөс учрах хохирол нь түүнийг тайлбарласнаас үүдэн гарах хохирлоос хавьгүй бага юм" гээд Эрүүгийн хуулийг тайлбарлах гээд түүний утга санааг гуйвуулан төсөөтэй хэрэглэх явдал гарахаас сэрэмжлүүлсэн байдаг. Хуулийг, тэр дундаа хүний эрхийг хамгаалахын тулд хүний эрхэнд халддаг Эрүүгийн хуулийг тайлбарлах нэрийн доор гуйвуулж болохгүй тухай энэ үзэл санаа орчин үеийн эрүүгийн эрх зүйд "хууль дээдлэх" зарчмаар илэрхийлэгдэж байдаг. Беккариа хуулийг тайлбарлахыг үгүйсгээгүй боловч хууль тайлбарлах нэрийн доор түүнийг төсөөтэй хэрэглэхийг шууд буруутгасан юм. (хэсэгчлэн авав) 

<