Монгол Улсын Хувийн эрх зүйн тулгамдсан асуудал: Иргэний болон
худалдааны хууль тогтоомжийн олон улсын жишиг" сэдэвт олон улсын эрдэм
шинжилгээний хурлыг Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн
Хувийн эрх зүйн тэнхим санаачлан Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Их
Хурлын Тамгын газар, Ханнс Зайделийн сан, Монголын Хуульчдын холбооны
дэмжлэгтэйгээр 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан.
Хувийн
эрх зүйн кодификацийн хүрээнд иргэний болон худалдаа (арилжаа)-ны эрх
зүйн гадаад орнуудын сайн туршлага, Монгол Улсад худалдааны эрх зүйг
хөгжүүлэх шаардлага, иргэний болон худалдааны хууль тогтоомжийн
системчлэлийн талаар хэлэлцсэн байна.