Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Дэлгэрэнгүй хайх

Номын нэр

Зохиогчийн нэр

Хэвлэсэн он

Хэл

Хайх

Б.Амарбаясгалан

Цаазаар авах ял: Эрүүгийн эрх зүйн үндсэн асуудал

Дэлхийн улсуудын эрүүгийн эрх зүйн хөгжил, хүмүүнлэгийн чиглэлээр өөрчлөгдөн,шинэчлэгдэж улмаар цаазаар авах ялыг халах үйл явц эрчимтэй өрнөж буй энэ түүхэн цаг үед энэхүү сэдвийг сонгон судалсан нь түүхэн ач холбогдолтой юм. Цаазаар авах ялын хувьд уг институтын зарим асуудлыг зөвхөн тодорхой хүрээнд хэсэгчлэн судалсан бүтээлүүд нилээд гарсныг эс тооцвол уг ялын эрүүгийн эрх зүйн асуудлыг бүрэн хэмжээнд дагнан судалсан бүтээл одоохондоо гараагүй байна. Академич С.Нарангэрэл, профессор С.Жанцан нар цаазаар авах ялыг эрүүгийн ялын нэг төрөл болох талаас нь хэсэгчлэн тодорхой хүрээнд судалсан бол профессор Д.Баярсайхан энэхүү ялыг харьцуулсан эрүүгийн эрх зүйн судлалын үүднээс хөндсөн ба, доктор (Ph.D)П.Оюунчимэг цаазаар авах ялын зорилго, үр дагавар болон хэрэглээний хандлагыг эрүү шүүлттэй тэмцэх болон хүний эрхийг хамгаалах асуудалтай холбон тус тус судалсан нь уг сэдвийн судалгаанд чухал хувь нэмэр болжээ.
Зохиогч уг бүтээлд цаазаар авах ялын болон түүний эрүүгийн эрх зүйн орлуулалтын асуудлыг хууль зүйн шинжлэх ухааны онол, практикийн болон харьцуулсан судлалын үүднээс судлан шинжилж, тухайн институтын мөн чанар, агуулгыг нээн илрүүлж, эрүүгийн эрх зүйн талаас нь уг сэдвийг аль болох иж бүрэн байдлаар судлан цаашдын чиг хандлагаг тодорхойлохыг зорьжээ. Энэхүү бүтээл нь Хууль зүйн докторын (Рh.D) судалгааны үр дүнд хийгдсэн бөгөөд Эрүүгийн эрх зүй судлаач, хуульчид болон магистрант, докторант нарт зориулагдсан болно.

Хэвлэсэн он: 2015 он

Хэл: Монгол хэл

<