Ажил хэрэгч харилцааны нийгмийн технологи, сэтгэл зүйн хичээлийг олон жил заасан практик, ажил хэрэгч тогломууд, дүрс дасгал явуулдаг туршлагаас харахад технологийн мэдлэг, чадвар, дадлууд хэрэглэх арга барил, ажил хэрэгч харилцааны соёл ихэнх хүмүүст шаардлага хангах хэмжээнд хөгжөөгүй байна. Технологи гэдэг бол зөвхөн мэргэжлийн ур чадвар бүтээлч чадавхи хөгжүүлэх үр дүнтэй хэрэгсэл төдий бус, харин мэргэжлийн сургалтын практикт зориулсан шинэ шинэ үзэл баримтлал- арга зүйн хандлагууд юм. Ийм учраас үйл ажиллагааны өвөрмөц хэлбэр болсон ажил хэрэгч харилцааны технологийг нээж үзүүлэх нь чухал. Түүнгүйгээр сайн мэргэжилтэн, мэргэшсэн ажилтан болох бололцоогүй, ажлын амжилт хийгээд ахиж дэвших нь түүнээс хамаардаг.
Хэвлэсэн он: 2022 он
Хэл: Монгол хэл