Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

A A
  • Шүүхийн хэрэгцээ, судалгаанд тулгуурлан шүүгчдэд сургалт зохион байгуулах;
  • Бүх шатны шүүхийн шүүн таслах ажлын практик, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг салбар эрх зүй, хэрэг, маргааны төрөл зэрэг чиглэлээр судалж, шүүх, шүүгчдийг судалгаа, мэдээллээр хангах;
  • Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргахад шаардлагатай судалгаа, мэдээллээр хангах;
  • Шүүн таслах ажлын хууль хэрэглээний талаарх судалгаанд үндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах;
  • Шүүхийн статистикийн нэгдсэн мэдээг батлагдсан маягтын дагуу шүүхүүдийн Тамгын газраас цуглуулах, нэгтгэх, дүн шинжилгээ хийх;
  • Шүүхийн шинэчлэл, үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, сурталчлахад оролцох;
  • Онол, арга зүй, мэдээллийн улирал тутмын "Монголын төр, эрх зүй" сэтгүүл, Хүрээлэнгийн үйл ажиллагааны цахим сонин гаргах;
  • Хууль тогтоомжоос бусад эрх зүйн актын нэгдсэн бүртгэл, лавлагааны сан бүрдүүлж, шүүхийг мэдээллээр хангах;
  • Сургалт, судалгаа, мэдээллийн бусад байгууллагатай хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох;
  • Олон улсын болон үндэсний хэмжээний эрдэм шинжилгээ, онол, практикийн бага хурал, сургалт, семинар зохион байгуулж хууль зүйн шинжлэх ухаан, шүүхийн хөгжилд дэмжлэг үзүүлэх.