Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

A A


ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН ЧАГДААГИЙН ХОСБАЯР

  • 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль,
  • 2003 онд Төрийн удирдлагын академи,
  • 2014 онд Гаагийн Олон улсын Эрх зүйн академи,
  • 2007 онд Монгол Улсын Их сургуулийн Олон улсын харилцааны сургууль (Магистр),
  • 2007 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль (Магистр),
  • 2011 онд АНУ-ын Бригхэм янг Их сургууль (Магистр) тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
  • 1988-1989 онд Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт нярав;
  • 1997-2001 онд “Даянпан” ХХК-д захирал;
  • 2001-2003 онд “Даянпан” ХХК-д хуулийн зөвлөх;
  • 2003-2004 онд Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч;
  • 2004-2006 онд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд мөрдөн байцаагч;
  • 2006-2012 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч;
  • 2012-2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;
  • 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч;

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон.

Улсын дээд шүүхийн шүүгчдийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн зөвлөгөөнөөс Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр сонгогдон ажиллаж байна.



ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН ГҮРРАГЧААГИЙН АЛТАНЧИМЭГ

  • 1991 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их Сургуулийн хуулийн анги төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
  • 1991-1995 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн нарийн бичгийн дарга;
  • 1995-1996 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн орлон шүүгч;
  • 1996-1998 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн туслах шүүгч, шүүгчийн туслах;
  • 1998-2011 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч;
  • 2011-2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;
  • 2013-2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч;

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон.

Улсын дээд шүүхийн шүүгчдийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн зөвлөгөөнөөс Иргэний хэргийн танхимын тэргүүнээр сонгогдон ажиллаж байна.



ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН ДАШДОРЖИЙН МӨНХТУЯА

o    1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

o    1999 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг хууль зүйн магистр “LLM” зэрэгтэй;

o    2011 онд Австралийн Холбооны Улс, University of Melbourne-д Master of Laws зэрэгтэй тус тус төгссөн. Хуульч, хууль зүйн ухааны             магистр зэрэгтэй.

o    1997-2002 онд УАБХЕГ-ын дээд сургууль, Эрх зүйн тэнхимд багш, ахлах багш;

o    2003-2005 онд Америкийн Нэгдсэн Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд ажилтан;

o    2006-2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хуулийн бодлогын асуудал эрхэлсэн референт;

o    2011-2013 онд Дэлхийн банкны Монгол Улс дахь төлөөлөгчийн газар болон Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт эрдэс баялгийн салбарын эрх зүйн шинэтгэлийн төслүүдэд зөвлөх; “Дашдорж консалтинг” ХХК-д хуульчаар тус тус ажилласан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Монгол Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон.

Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр сонгогдон ажиллаж байна.