Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

A A

Шүүхийн сургалтын төв нь шүүх, шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь хуулийг зөв хэрэглэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, Монгол улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргахад болон хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад шаардагдах мэргэжлийн хэрэгцээ, судалгаанд тулгуурласан сургалт зохион байгуулах, шүүгчийн мэргэжлийн ур чадвар болон хувь хүний чадавхыг хөгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Шүүхийн сургалтын төв нь сургалтын хөтөлбөр боловсруулах хороотой хамтран ажиллаж, тус хорооноос гаргасан сургалтын нэгдсэн бодлогын үйл ажиллагаа явуулна.

Шүүгч Шүүхийн сургалтын төвөөс товлосон сургалтанд хамрагдах хүсэлтэй тохиолдолд тухайн шүүгчийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж, тухайн сургалтанд хамрагдах шүүгчийн мэдээллийг ирүүлнэ.