Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

A A
  • тодорхой хэрэг, маргаан хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн дотоод ажлын зохион байгуулалт, журмыг хуульд өөрөөр заагаагүй бол тогтоох;
  • шүүгчийг мэргэшүүлэх сургалтын саналаа Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнд хүргүүлэх;
  • Ерөнхий шүүгчийг томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгох, өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх бол уг хүсэлтийг  хэлэлцэж Ерөнхийлөгчид уламжлах эсэхийг шийдэх;
  • Шүүхийн практик, тоон мэдээлэлд үндэслэн шүүн таслах ажиллагааны чанар, үр дүн, хэргийн хөдөлгөөний ерөнхий удирдлага, хяналтын талаарх Ерөнхий шүүгчийн мэдээлэлтэй танилцах;
  • хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах;
  • батлагдсан журмын дагуу хэрэг, маргаан хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн томилох, шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох;    
  • Хяналтын шатны шүүхийн шийдвэр гаргах хугацааг сунгах;
  • Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийг хуваарилах, бүрэлдэхүүн болон хуралдаан даргалагчийн дарааллыг батлагдсан журмын дагуу тогтоох;
  • шүүгчид 1 сараас дээш 3 сар хүртэлх хугацааны чөлөө олгох эсэхийг шийдвэрлэх;
  • танхимын тэргүүнийг сонгох, чөлөөлөх;
  • Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн Нийт шүүгчийн чуулганд оруулах;
  • нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсэгт орох гишүүнийг сонгох;
  • Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга, Хүрээлэнгийн захирлыг томилох, чөлөөлөх асуудалтай танилцах;
  • шүүхийн Тамгын газрын ажлын тайлантай танилцах;
  • хуульд заасан бусад бүрэн эрх.