Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Д.Батбаатар болон Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг нар АНУ-ын Хууль зүйн яамны Гадаад дахь прокурорын сургалт, хөгжлийн төвийн бүс нутаг хариуцсан захирал хатагтай Еэ Тингийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Мансууруулах бодистой тэмцэх хууль сахиулах асуудал эрхэлсэн хөтөлбөрийн зохицуулагч Ц.Эрдэнэхишиг, хэлтсийн ажилтан Ц.Ундаръя болон Улсын дээд шүүхийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны Төрийн ёслол, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Басан нар байлцав.

Уулзалтын үеэр Монгол Улсын шүүхийн байгууллагатай танилцаж, авлигатай тэмцэх чадавхыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.