Улсын дээд шүүх шүүн
таслах ажиллагааны талаар
дараах бүрэн эрхийг
хэрэгжүүлнэ:
- хуулиар
тусгайлан харьяалуулсан тохиолдолд хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан
шийдвэрлэх;
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25.7.1-д
заасан болон хуульд заасан үндэслэл, журмын дагуу давж заалдах шатны шүүх анхан
шатны журмаар шийдвэрлэсэн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх;
- хуульд
заасан үндэслэлээр Улсын дээд шүүхийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй
болсон тохиолдолд шүүх бүрэлдэхүүнийг томилох;
- хуулиар
харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоох;
- Улсын
дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны
шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх:
а.анхан
болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;
б.хуулийг
Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн;
в.хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.