Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр товлолоо.

Хуралдаанаар Иргэний хөдөлгөөний намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай, иргэн Д.Алимаагийн Монголын либерал намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай, Эрхчөлөөг хэрэгжүүлэгч намын даргаар Ш.Төмөрсүхийг бүртгүүлэх тухай, тус намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай, Зон олны намын нэр болон дүрэмд өөрчлөлт оруулсныг бүртгүүлэх тухай, ШИНЭ намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлүүдийг тус тус хэлэлцэнэ.

Мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгд өөрчлөлт оруулах санал, Иргэн болон захиргааны хэргийн харьяаллыг зааглан ялгахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай Захиргааны болон Иргэний хэргийн танхимын саналын танилцуулга, Шүүх хуралдааны дэг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн оролцогчид хариуцлага хүлээлгэх асуудлыг зохицуулсан Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хууль тогтоогчид уламжлах тухай хэлэлцэхээр товлов.

Түүнчлэн Шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүгчийн гаргасан хүсэлтийг хэлэлцэнэ.