Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Эрдэм шинжилгээний өгүүлэл нь дараах агуулгын шаардлагыг хангасан байна:

1. Захиргааны эрх зүйд тулгамдаж буй тодорхой асуудлыг дэвшүүлж түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлсон байх;

2. Онол, практикийн ач холбогдолтой байх;

3. Шинэлэг санаа дэвшүүлсэн байх;

4. Шинжлэх ухааны үндэслэлтэй байна;

5. Өгүүлэлд сонгосон сэдэвт холбогдох 6-с доошгүй эрдэм шинжилгээний бүтээлээс эшлэл оруулсан байх;

6. Урьд өмнө нь хэвлэгдээгүй буюу эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлээгүй байх.

Эрдэм шинжилгээний өгүүлэл нь дараах хэлбэрийн шаардлага хангасан байна:

1. Эрдэм шинжилгээний бичиглэлийн хэлбэрээр бичигдсэн байх;

2. Өгүүллийн бичвэр нь үг үсгийн болон техникийн ямар нэгэн алдаагүй байх;

3. Өгүүлэлд ашигласан эх сурвалжийн эшлэл, зүүлт, тайлбар, эх сурвалжийн жагсаалтыг тодорхой бичсэн байх; (ШССМХ-ийн захирлын 2023 оны 05 сарын 18-ны өдрийн A/11 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Эшлэл хийх, эх сурвалжийг заах, ном зүйн бичилт хийх стандарт”-ыг баримтлах)

4. Өгүүлэл нь А4 цаасны хэмжээтэй бичгийн цаасан дээр хуудасны дээд, доод захаас 2 см, баруун захаас 1.5 см, зүүн захаас 3 см зай үлдээж бичнэ. Arial фондоор үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 1.15 байх бөгөөд өгүүлэл нь 15-20 нүүр байна.

Та бүхэн өгүүлэл хүлээн авах ажлын удирдамжийн дэлгэрэнгүйтэй дээрх QR кодыг уншуулан танилцана уу.