Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасны дагуу байгуулагдан, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг” шүүх гэнэ.

Шүүх Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлж, хамгаалах, шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зэрэг эрхэм зорилготой.

Шүүхийн дээд байгууллага нь Монгол Улсын дээд шүүх бөгөөд Ерөнхий шүүгч, хорин дөрвөн шүүгчээс бүрддэг. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр Улсын Их Хуралд танилцуулснаар Ерөнхийлөгч томилно.

Улсын дээд шүүх эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааныг хянан шийдвэрлэх дагнасан гурван танхимтай бөгөөд танхим тус бүрийн нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр сонгосон тэргүүнтэй байна.

            Үндсэн хуулиар Улсын дээд шүүхэд олгосон бүрэн эрх нь:

1.      хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;

2.      давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;

3.      хууль, түүнд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх;

4.      Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;

5.      хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх юм.