Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг хиймэл оюун ашиглан хураангуйлах
| Шүүгчийн нэр | Б.Амарбаясгалан |
| Шийдвэрийн огноо | 2025.12.24 |
| Шийдвэрийн дугаар | 2026/ХШТ/02 |
| Хэргийн индекс | 2202 00691 0135 |
| Маргааны төрөл | Хүчиндэх, хүн худалдаалах гэмт хэрэг |
| Хуулийн зүйл, заалт | Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн зүйлийн 4 дэх хэсэг, 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт |
| Шийдвэрлэсэн байдал | Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон |
| Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо | 2025.08.01, дугаар: 1906 |
| Анхан шатны шүүх | Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
| Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо | 2025.10.15, дугаар: 1207 |
| Давж заалдах шатны шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
О.П, Б.Э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч О.П-ийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн, Х.Базаррагчаа, шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Б.Болортуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1906 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1207 дугаар магадлалтай О.П, Б.Э нарт холбогдох 2202 00691 0135 дугаартай хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хаалттай хянан хэлэлцэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
2.Шүүгдэгч О.П-ийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн, Х.Базаррагчаа, шүүгдэгч О.Э-ын өмгөөлөгч Б.Болортуяа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ч.ХОСБАЯР