С.Г, Л.А, Ө.Б, П.Г, Б.О, Э.З, Б.Ө, Х.Э, Э.Э, Э.Э, Б.А, Б.Э, Б.Б, Б.Б, Г.Д, З.М нарт холбогдох эрүүгийн хэрэг

Шүүгчийн нэр С.Батдэлгэр
Шийдвэрийн огноо 2023.06.14
Шийдвэрийн дугаар 94
Хэргийн индекс 174/2020/0095/Э
Маргааны төрөл None
Хуулийн зүйл, заалт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4, 18.6 дугаар зүйлийн 1,
Шийдвэрлэсэн байдал

Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2022.11.16, дугаар: 146
Анхан шатны шүүх Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2023.03.29, дугаар: 12
Давж заалдах шатны шүүх Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 06 сарын 14 өдөр
Дугаар: 94
Улаанбаатар хот


Б.А нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Золзаяа, шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч Б.Төгсбаяр, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 12 дугаар магадлалтай, Б.А, Л.А, Ө.Б, Б.Б, Б.Б, С.Г, П.Г, Г.Д, Э.З, З.М, Б.О, Б.Ө, Х.Э, Э.Э, Э.Э, Б.Э нарт холбогдох эрүүгийн ****** дугаартай хэргийг шүүгдэгч Б.Б, Б.О нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1.Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Ш овогт Б-ийн А,

2.Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, урьд 2002 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 157 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан Б овогт Л-ийн А,

3.Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Т овогт Ө-ны Б,

4.Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Б овогт Б-ын Б,

5.Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, урьд 2002 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтийн аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих,

2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сум дундын 28 дугаар шүүхийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах,

2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 261 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан Б овогт Б-ын Б,

6.Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Х овогт С-ийн Г,

7.Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, урьд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгэж, тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан Х овогт П-ын Г,

8.Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, Дорнод аймгийн Гурван загал сумын Засаг даргын Тамгын газарт мэргэжилтэн ажилтай, ял шийтгэлгүй Х овогт Г-ын Д,

9.Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  урьд 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 521 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сум дундын 19 дүгээр шүүхийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, тэнсэж, 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан Т овогт Э-ын З,

10.Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ногоочин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Б овогт Зийн М,

11.Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, урьд 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 80 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан У овогт Б-ийн О,

12.Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, урьд 1999 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 176 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих,

2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  2 жил 6 сарын хорих,

2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сум дундын 28 дугаар шүүхийн 62 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 300,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сарын хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 5 жил 7 сарын хорих,

2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 62А дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял шийтгэж, уг ялыг өршөөн хэлтрүүлсэн,

2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 112 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгж буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан Б овогт Б-ийн Ө,

13.Монгол Улсын иргэн, 1997 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цагдаа мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Б овогт Х-ны Э,

14.Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын туслах мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Х овогт Э-ийн Э,

15.Монгол Улсын иргэн, 1971 онд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй А овогт Э-ын Э,

16.Монгол Улсын иргэн, 1960 онд төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, урьд 1987 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн хэсгийн ардын шүүхийн 3/2 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан Т овогт Б-ын Э,

 

Холбогдсон хэргийн талаар:

1.Б.А нь Э.З, А.Ч, Б.Э нартай бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 09-нөөс 11-ний өдрийн хооронд Хэнтий аймаг, Батноров сум, 0 дүгээр багийн нутаг “Д” гэх газраас хохирогч С.Б-ийн эзэмшлийн 4 тооны адуу буюу олон тооны малыг машин механизм буюу 00-00 УБХ улсын дугаартай “Э” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 5,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2.Л.А, нь С.Г, А.Ч нартай бүлэглэн Сүхбаатар аймаг, Мөнххаан сум, 0 дүгээр багийн нутаг “Х” гэх газраас 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.М-ийн эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр, агуулахад буюу чингэлгийн цоожийг эвдлэн нэвтэрч, дунд гарын “Дарьганга” хийцийн мөнгөн чимэгтэй эмээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 3,985,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

3.Ө.Бнь Н.Г-тай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар аймаг, У сум, 0 дүгээр багийн нутаг “Д” гэх газраас машин механизм буюу “Эдван” загварын 00-00 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж, хохирогч Ч.А-ийн эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны (хар эрээн зүстэй) шүдлэн үхэр буюу бод малыг хулгайлж 755,000 төгрөгийн,

мөн П.Г, Б.О нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар аймаг, Уулбаян сум, 0 дугаар баг, “Ө” гэх газраас машин механизм буюу “Эдван” загварын 00-00 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж, хохирогч Ж.Г-ын эзэмшлийн үхэр сүргээс ухаан халзан эр үхэр, хар зүстэй шүдлэн үхэр, нийт 2 тооны бод хулгайлж 3,546,000 төгрөгийн,

Э.З, П.Г нартай бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймаг, Халзан сумын нутаг “Д” гэх газраас машин механизм буюу 00-00 УБХ улсын дугаартай “Эдван” загварын тээврийн хэрэгсэл ашиглаж, хохирогч У.Э-ийн эзэмшлийн хонин сүргээс 10 тооны ямааг хулгайлж 500,000 төгрөгийн,

П.Г-тай бүлэглэн машин механизм буюу 00-00 УБХ улсын дугаартай “Эдван” загварын тээврийн хэрэгсэл ашиглаж Сүхбаатар аймаг, Уулбаян сум, 0 дугаар багийн нутаг “У” гэх газраас 2019 оны 12 дугаар сарын 06-наас 08-ны өдрийн хооронд хохирогч Г.Ш-ын эзэмшлийн 1 тооны бод мал буюу сартай хар хязаалан насны үхэр, 1 хонь зэргийг хулгайлж 1,316,000 төгрөгийн,

П.Г, Э.З, Б.О нартай бүлэглэн машин механизм буюу 00-00 УБТ улсын дугаартай “Приус-20”, 00-00 УБХ улсын дугаартай “Эдван” загварын тээврийн хэрэгсэл тус тус ашиглаж Сүхбаатар аймаг, Халзан сум, 0 дугаар багийн нутаг “Ц овоо” гэх газраас 2020 оны 02 дугаар сарын 06-наас  07-нд шилжих шөнө хохирогч Б.С-ийн эзэмшлийн 5 тооны үхэр буюу олон тооны бод малыг хулгайлж 5,650,000 төгрөгийн, нийт 11,767,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

4.Б.Б нь Э.З, Б.О нартай нь бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 0 дүгээр баг, “Н” гэх газраас хохирогч С.Б-ын эзэмшлийн адуун сүргээс 2 тооны адууг машин механизм буюу “Приус-20” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хашиж, улмаар 00-00 СҮЭ улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1,750,000 төгрөгийн,

мөн 2020 оны 05 дугаар сарын 23-наас 26-ны өдрийн хооронд Сүхбаатар аймаг, Түмэнцогт сум, 0 дугаар багийн нутаг 63 гэх газраас хохирогч Д.О-ийн эзэмшлийн үхэр сүргээс 2 бярууг машин механизм буюу 00-00 СҮА улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1,000,000 төгрөгийн, нийт 2,750,000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний зүүн нүдний орчимд чулуугаар шидэж эрүүл мэндэд нь зүүн дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай хэсэгт мэс заслын оёдол бүхий шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

5.Б.Б нь Э.З, Б.О нартай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Батноров сум, 0 дугаар багийн нутаг, “Э” гэх газраас хохирогч Г.Д-ийн эзэмшлийн олон тооны бод мал буюу 35 тооны адууг машин механизм буюу 00-00 УНЦ улсын дугаартай “Кровн” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж  22,750,000 төгрөгийн,

мөн Э.Э, Э.З нартай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд Хэнтий аймаг, Баян-Овоо сум, 0 дугаар баг, “Д” гэх газраас хохирогч Х.Н-ын эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны үхрийг машин механизм буюу 00-00 УАА улсын дугаартай “Приус-20” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 900,000 төгрөгийн, нийт 23,650,000 хохирол учруулсан гэмт хэрэгт, 

6.С.Г нь Л.А, А.Ч нартай бүлэглэн Сүхбаатар аймаг, Мөнххаан сум, 0 дүгээр багийн нутаг “Х” гэх газраас 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.М-ийн эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр, агуулахад буюу чингэлгийн цоожийг эвдлэн нэвтэрч, дунд гарын “Дарьганга” хийцийн мөнгөн чимэгтэй эмээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 3,985,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

7.П.Г нь Ө.Б-тай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар аймаг, Уулбаян сум, 0 дүгээр багийн нутаг “Д” гэх газраас машин механизм буюу “Э” загварын 00-00 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж, хохирогч Ч.А-ийн эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны (хар эрээн зүстэй) шүдлэн үхэр буюу бод малыг хулгайлж 755,000 төгрөгийн,

мөн Ө.Б, Б.О нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар аймаг, Уулбаян сум, 0 дугаар баг, “Ө” гэх газраас машин механизм буюу “Эдван” загварын 00-00 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж, хохирогч Ж.Г-ын эзэмшлийн үхэр сүргээс ухаан халзан эр үхэр, хар зүстэй шүдлэн үхэр, нийт 2 тооны бод хулгайлж 3,546,000 төгрөгийн,

Ө.Б, Э.З нартай бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймаг, Халзан сумын нутаг “Д” гэх газраас машин механизм буюу 00-00 УБХ улсын дугаартай “Эдван” загварын тээврийн хэрэгсэл ашиглаж, хохирогч У.Э-ийн эзэмшлийн хонин сүргээс 10 тооны ямааг хулгайлж  500,000 төгрөгийн,

А.Ч-тэй бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 13-ны шөнө Сүхбаатар аймаг, Түмэнцогт сум, 0 дугаар багийн нутаг “Ү” гэх газраас хохирогч Х.Э-ын эзэмшлийн үхэр сүргээс олон тооны мал буюу 4 тооны улаан халзан охин бяруу, бидэртэй хүрэн охин бяруу, сартай улаан бяруу, бидэртэй охин бярууг машин механизм буюу 00-00 УБХ улсын дугаартай “Эдван” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2,000,000 төгрөгийн,

Ө.Б-тай бүлэглэн машин механизм буюу 00-00 УБХ улсын дугаартай “Эдван” загварын тээврийн хэрэгсэл ашиглаж Сүхбаатар аймаг, Уулбаян сум, 0 дугаар багийн нутаг “У” гэх газраас 2019 оны 12 дугаар сарын 06-наас 08-ны өдрийн хооронд хохирогч Г.Ш-ын эзэмшлийн 1 тооны бод мал буюу сартай хар хязаалан насны үхэр, 1 хонь зэргийг хулгайлж 1,316,000 төгрөгийн,

Ө.Б, Э.З, Б.О нартай бүлэглэн машин механизм буюу 00-00 УБТ улсын дугаартай “Приус-20”, 00-00 УБХ улсын дугаартай “Эдван” загварын тээврийн хэрэгсэл тус тус ашиглаж Сүхбаатар аймаг, Халзан сум, 0 дугаар багийн нутаг “Ц овоо” гэх газраас 2020 оны 02 дугаар сарын 06-наас  07-нд шилжих шөнө хохирогч Б.С-ийн эзэмшлийн 5 тооны үхэр буюу олон тооны бод малыг хулгайлж 5,650,000 төгрөгийн,

А.Ч, Х.Э нартай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 0 дүгээр баг “Ш” гэх газраас хохирогч С.А-ийн эзэмшлийн 2 тооны бярууг машин механизм буюу 00-00 УБХ улсын дугаартай “Эдван” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1,400,000 төгрөгийн,

А.Ч, Э.Э нартай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 0 дүгээр баг “Б” гэх газарт хохирогч Р.Э-ийн эзэмшлийн 1 тооны бярууг машин механизм буюу 00-00 УБХ улсын дугаартай “Эдван” загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 600,000 төгрөгийн,

А.Ч, Э.З нартай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Хэрлэн сум, 0 дугаар баг “Т” тосгоны “Ж” гэх газраас хохирогч С.Б-ын эзэмшлийн үхэр сүргээс олон тооны мал буюу 6 тооны үхрийг машин механизм буюу 00-00 УНТ улсын дугаартай “Бонго-3” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 4,860,000 төгрөгийн,

А.Ч-тэй бүлэглэн Хэнтий аймгийн Баянхутаг сум, 0 дүгээр баг, “Б” гэх газраас 2020 оны 05 дугаар сарын 08-ны үеэр хохирогч Л.Ц-ын эзэмшлийн 3 тооны бярууг машин механизм буюу 00-00 УБХ улсын дугаартай “Эдван” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1,800,000 төгрөгийн,

Э.Э, А.Ч нартай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 0 дүгээр багийн нутаг “Б” гэх газраас хохирогч Р.Э-ын эзэмшлийн үхэр сүргээс 2 тооны бярууг машин механизм буюу 00-00 УБХ улсын дугаартай “Эдван” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1,200,000 төгрөгийн,

Э.З-тай бүлэглэн Хэнтий аймаг Баянхутаг сум, 0 дүгээр баг, “А” гэх газраас 2020 оны 05 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө хохирогч Г.Г-ын үхэр сүргээс 1 тооны бярууг, мөн А.Ч, Х.Э, Э.З нартай бүлэглэн тус газраас 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн орчим хохирогч Г.Г-ын эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны бярууг машин механизм буюу 00-00 УБХ улсын дугаартай “Эдван” загварын  тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1,200,000 төгрөгийн,

 А.Ч, Э.З нартай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд Дорнод аймаг, Булган сум 0 дүгээр баг, “О” гэх газраас хохирогч Д.О-ийн эзэмшлийн олон тооны мал буюу 16 эр хонь, 1 тооны эр ямаа зэргийг машин механизм буюу 00-00 УНП улсын дугаартай “Бонго-3” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1,680,000 төгрөгийн,

Э.З-тай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймаг, Баянхутаг сум, 0 дүгээр баг “Ж” гэх газраас хохирогч П.Ч-ийн эзэмшлийн үхэр сүргээс 1 бярууг машин механизм буюу 00-00 УБХ улсын дугаартай “Э” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 400,000 төгрөгийн, нийт 26,907,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

8.Г.Д нь “Б.О, Э.З нартай бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 0 дугаар баг, "Б" гэх газраас хохирогч Ш.Г-ын эзэмшлийн 2 үхрийг машин механизм буюу 00-00 ХЭА улсын дугаартай “Пробокс” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан” гэх хэрэгт 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мал эмнэлгийн эмчээс гарал үүслийн бичиг авч өгсөн, үхрийг Дорнод аймаг, Хэрлэн сум, 0 дугаар багийн нутагт мал авах цэгт бусдад худалдсан,

мөн “Э.З, Э.Э нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баян-Овоо сум, 0 дүгээр баг “Ц” гэх газраас машин механизм буюу 00-00 ХЭҮ улсын дугаартай “Пробокс” загварын тээврийн хэрэгсэл ашиглаж, хохирогч Л.А-ийн эзэмшлийн үхэр сүргээс олон тооны мал буюу 4 тооны үхэр хулгайлж нийт 3,200,000 төгрөгийн хохирол учруулсан” гэх хэрэгт 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мал эмнэлгийн эмчээс гарал үүслийн бичиг авч өгсөн, үхрийг Дорнод аймаг, Хэрлэн сум, 0 дугаар багийн нутагт мал авах цэгт бусдад худалдаж 3,762,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ****** дугаартай дансаар авсан,

“Э.З, Б.Б, Б.О нар нь бүлэглэн “2019 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнөХэнтий аймаг, Батноров сум, 0 дугаар багийн нутаг, “Э” гэх газраас хохирогч Г.Д-ийн эзэмшлийн олон тооны бод мал буюу 35 тооны адууг машин механизм буюу 00-00 УНЦ улсын дугаартай “Кровн” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 22,750,000 төгрөгийн хохирол учруулсан” гэх хэрэгт адууг 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нядлах боломж бүрдүүлсэн, адууг Дорнод аймаг, Хэрлэн сум, 0 дугаар багийн нутаг мал авах цэгт бусдад худалдсан 11,975,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ******** дугаартай дансаар авч, ашигласан,

Э.З нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн орчим Хэнтий аймгийн Баянхутаг сумын 0 дугаар багийн нутаг “Т” гэх газраас хохирогч Д.Б-ийн эзэмшлийн 42 орчим тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж, 25,900,000 төгрөгийн хохирол учруулсан” гэх хэрэгт адууг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн орчим Мах комбинатын ажилтан нараар махлуулж, бусдад худалдсан гэмт хэрэгт,

9.Э.З нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн орчим Хэнтий аймгийн Баянхутаг сумын 0 дугаар багийн нутаг “Т” гэх газраас хохирогч Д.Б-ийн эзэмшлийн 42 тооны адуу буюу олон тооны малыг уналга ашиглан хулгайлж 25,900,000 төгрөгийн,

мөн Ө.Б, П.Г нартай бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймаг, Халзан сумын нутаг “Д” гэх газраас машин механизм буюу 00-00 УБХ улсын дугаартай “Э” загварын тээврийн хэрэгсэл ашиглаж, хохирогч У.Э-ийн эзэмшлийн хонин сүргээс 10 тооны ямааг хулгайлж 500,000 төгрөгийн,

Э.Э-тэй бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баян-Овоо сум, 0 дүгээр баг “Ц” гэх газраас машин механизм буюу 00-00 ХЭҮ улсын дугаартай “Пробокс” загварын тээврийн хэрэгсэл ашиглаж, хохирогч Л.А-ийн эзэмшлийн үхэр сүргээс олон тооны мал буюу 4 тооны үхэр хулгайлж нийт 3,200,000 төгрөгийн,

Сүхбаатар аймаг, Мөнххаан сумын нутаг “Ц” гэх газраас 2020 оны 08 дугаар сарын 25-ны орчимд хохирогч Л.Э-ны эзэмшлийн үнээ, тугалыг машин механизм буюу 00-00 ХЭН улсын дугаартай “Истана” загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1,200,000 төгрөгийн,

мөн өдөр тус газраас хохирогч Д.С-ийн эзэмшлийн үхэр сүргээс 2 тооны улаан халзан үнээг машин механизм буюу 00-00 ХЭН улсын дугаартай “Истана” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2,055,000 төгрөгийн,

2020 оны 05 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сүхбаатар аймаг, Мөнххаан сум, 0 дугаар багийн нутаг “Х” гэх газраас хохирогч М.Э-ын эзэмшлийн зэвхий ухаа үнээ, охин ногоон тугалыг машин механизм буюу 00-00 ХЭН улсын дугаартай “Истана” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1,400,000 төгрөгийн,

2017 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Хэрлэн сум, 0 дугаар багийн нутаг “С” гэх газраас хохирогч М.Б-ын эзэмшлийн 46 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 26,000,000 төгрөгийн,

Ө.Б, П.Г, Б.О нартай бүлэглэн машин механизм буюу 00-00 УБТ улсын дугаартай “Приус-20”, 00-00 УБХ улсын дугаартай “Эдван” загварын тээврийн хэрэгсэл тус тус ашиглаж Сүхбаатар аймаг, Халзан сум, 0 дугаар багийн нутаг “Ц овоо” гэх газраас 2020 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө хохирогч Б.С-ийн эзэмшлийн 5 тооны үхэр буюу олон тооны бод малыг хулгайлж 5,650,000 төгрөгийн,

Б.Б, Б.О нартай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Батноров сум, 0 дугаар багийн нутаг, “Э” гэх газраас хохирогч Г.Д-ийн эзэмшлийн олон тооны бод мал буюу 35 тооны адууг машин механизм буюу 00-00 УНЦ улсын дугаартай “Кровн” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 22,750,000 төгрөгийн,

Э.Э-тэй бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймаг, Баян-Овоо сум, 0 дүгээр баг, “Р” гэх газраас хохирогч Д.Б-ийн эзэмшлийн 1 тооны эр үхрийг машин механизм буюу 00-00 УАА улсын дугаартай “Приус-20” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1,100,000 төгрөгийн,

Б.А, А.Ч, Б.Э нартай бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 11-ний өдрийн хооронд Хэнтий аймаг, Батноров сум, 0 дүгээр багийн нутаг “Д” гэх газраас хохирогч С.Б-ийн эзэмшлийн 4 тооны адуу буюу олон тооны малыг машин механизм буюу 00-00 УБХ улсын дугаартай “Эдван” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 5,600,000 төгрөгийн,

П.Г, А.Ч нартай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 26-наас  27-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Хэрлэн сум, 0 дугаар баг “Т” тосгоны “Ж” гэх газраас хохирогч С.Б-ын эзэмшлийн үхэр сүргээс олон тооны мал буюу 6 тооны үхрийг машин механизм буюу 00-00 УНТ улсын дугаартай “Бонго-3” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 4,860,000 төгрөгийн,

Э.Э, Б.Б нартай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд Хэнтий аймаг, Баян-Овоо сум, 0 дугаар баг, “Д” гэх газраас хохирогч Х.Н-ын эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны үхрийг машин механизм буюу 00-00 УАА улсын дугаартай “Приус-20” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж  900,000 төгрөгийн,

Б.О-тэй бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хэнтий аймаг Баянхутаг сум, 0 дугаар баг, “Б” гэх газраас хохирогч Ш.Г-ын эзэмшлийн 2 тооны үхрийг машин механизм буюу 00-00 ХЭА улсын дугаартай “Пробокс” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2,200,000 төгрөгийн,

П.Г-тай бүлэглэн Хэнтий аймаг Баянхутаг сум, 0 дүгээр баг, “А” гэх газраас 2020 оны 05 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө хохирогч Г.Г-ын үхэр сүргээс 1 тооны бярууг, мөн А.Ч, Х.Э, П.Г нартай бүлэглэн тус газраас 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн орчим хохирогч Г.Г-ын эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны бярууг машин механизм буюу 00-00 УБХ улсын дугаартай “Эдван” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1,200,000 төгрөгийн,

Б.О, Б.Б нартай бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 07-ноос  08-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 0 дүгээр баг, “Н” гэх газраас хохирогч С.Б-ын эзэмшлийн адуун сүргээс 2 тооны адууг машин механизм буюу “Приус-20” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хашиж, улмаар 00-00 СҮЭ улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1,750,000 төгрөгийн,

А.Ч, П.Г нартай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Дорнод аймаг, Булган сум 0 дүгээр баг, “О” гэх газраас хохирогч Д.О-ийн эзэмшлийн олон тооны мал буюу 16 эр хонь, 1 тооны эр ямаа зэргийг машин механизм буюу 00-00 УНП улсын дугаартай “Бонго-3” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1,680,000 төгрөгийн,

П.Г-тай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймаг, Баянхутаг сум, 0 дүгээр баг “Ж” гэх газраас хохирогч П.Ч-ийн эзэмшлийн үхэр сүргээс 1 бярууг машин механизм буюу 00-00 УБХ улсын дугаартай “Эдван” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 400,000 төгрөгийн, нийт 108,345,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

10.З.М нь Э.З, Б.Б, Б.О нартай  бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Батноров сум, 0 дугаар багийн нутаг, “Э” гэх газраас хохирогч Г.Д-ийн эзэмшлийн олон тооны бод мал буюу 35 тооны адууг машин механизм буюу 00-00 УНЦ улсын дугаартай “Кровн” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 22,750,000 төгрөгийн хохирол учруулсан” гэх хэрэгт 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн буюу адууг нядлах боломж бүрдүүлсэн, тээврийн хэрэгслээр хангасан, бусдад худалдсан гэмт хэрэгт,

11.Б.О нь Ө.Б, П.Г нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар аймаг, Уулбаян сум, 0 дугаар баг, “Ө" гэх газраас машин механизм буюу “Эдван” загварын 00-00 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж, хохирогч Ж.Г-ын эзэмшлийн үхэр сүргээс ухаан халзан эр үхэр, хар зүстэй шүдлэн үхэр, нийт 2 тооны бод  хулгайлж 3,546,000 төгрөгийн,

Ө.Б, П.Г, Э.З нартай бүлэглэн машин механизм буюу 00-00 УБТ улсын дугаартай “Приус-20”, 00-00 УБХ улсын дугаартай “Эдван” загварын тээврийн хэрэгсэл тус тус ашиглаж Сүхбаатар аймаг, Халзан сум, 0 дугаар багийн нутаг “Ц овоо” гэх газраас 2020 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө хохирогч Б.С-ийн эзэмшлийн 5 тооны үхэр буюу олон тооны бод малыг хулгайлж 5,650,000 төгрөгийн,

Э.З, Б.Б нартай бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 0 дүгээр баг, “Н” гэх газраас хохирогч С.Б-ын эзэмшлийн адуун сүргээс 2 тооны адууг машин механизм буюу “Приус-20” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хашиж, улмаар 00-00 СҮЭ улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1,750,000 төгрөгийн, нийт 10,946,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

12.Б.Онь Э.З, Б.Б нартай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Батноров сум, 0 дугаар багийн нутаг, “Э” гэх газраас хохирогч Г.Д-ийн эзэмшлийн олон тооны бод мал буюу 35 тооны адууг машин механизм буюу 00-00 УНЦ улсын дугаартай “Кровн” загварын тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж 22,750,000 төгрөгийн,

Э.З-тай бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 0 дугаар баг, “Б” гэх газраас хохирогч Ш.Г-ын эзэмшлийн 2 үхрийг машин механизм буюу 00-00 ХЭА улсын дугаартай “Пробокс” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2,200,000 төгрөгийн, нийт 24,950,000 төгрөгийн хохирол учруулсан,

согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, 0 дугаар баг, 13-1308 тоот хашаанд байх иргэн Б.Ц-ийн гэрийн найран дээр С.А-тэй маргалдаж, улмаар түүний биеийн хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдсийг гэмтээсэн хатгагдсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

13.Х.Энь А.Ч, П.Г нартай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 0 дүгээр баг “Ш” гэх газраас хохирогч С.А-ийн эзэмшлийн 2 тооны бярууг  машин механизм буюу 00-00 УБХ улсын дугаартай “Эдван” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1,400,000 төгрөгийн,

 А.Ч, П.Г, Э.З нартай бүлэглэн Хэнтий аймаг Баянхутаг сум, 0 дүгээр баг, “А” гэх газраас 2020 оны 05 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө хохирогч Г.Г-ын үхэр сүргээс 1 тооны бярууг машин механизм буюу 00-00 УБХ улсын дугаартай “Эдван” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1,200,000 төгрөгийн, нийт 2,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

14.Э.Энь  А.Ч, П.Г нартай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 0 дүгээр багийн нутаг “Б” гэх газраас хохирогч Р.Э-ын эзэмшлийн үхэр сүргээс 2 тооны бярууг машин механизм буюу 00-00 УБХ улсын дугаартай “Эдван” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1,200,000 төгрөгийн,

А.Ч, П.Г нартай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 17-ноос  18-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 0 дүгээр баг “Б” гэх газарт хохирогч Р.Э-ийн эзэмшлийн 1 тооны бярууг машин механизм буюу 00-00 УБХ улсын дугаартай “Эдван” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 600,000 төгрөгийн, нийт 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

15.Э.Э нь Э.З-тай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймаг, Баян-Овоо сум, 0 дүгээр баг, “Р” гэх газраас хохирогч Д.Б-ийн эзэмшлийн 1 тооны эр үхрийг машин механизм буюу 00-00 УАА улсын дугаартай “Приус-20” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж  1,100,000 төгрөгийн,

Б.Б, Э.З нартай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд Хэнтий аймаг, Баян-Овоо сум, 0 дугаар баг, “Д” гэх газраас хохирогч Х.Н-ын эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны үхрийг машин механизм буюу 00-00 УАА улсын дугаартай “Приус-20” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 900,000 төгрөгийн,

Э.З-тай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баян Овоо сум, 0 дүгээр баг “Ц” гэх газраас машин механизм буюу 00-00 ХЭҮ улсын дугаартай “Пробокс” загварын тээврийн хэрэгсэл ашиглаж, хохирогч Л.А-ийн эзэмшлийн үхэр сүргээс олон тооны мал буюу 4 тооны үхэр хулгайлж 3,200,000 төгрөгийн, нийт 5,200,000төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

16.Б.Э нь Б.А, Э.З, А.Ч нартай бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдрөөс 11-ний өдрийн хооронд Хэнтий аймаг, Батноров сум, 0 дүгээр багийн нутаг “Д” гэх газраас хохирогч С.Б-ийн эзэмшлийн 4 тооны адуу буюу олон тооны малыг машин механизм буюу 00-00 УБХ улсын дугаартай “Эдван” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 5,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоорпрокуророос З.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож,

Г.Д-ыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

прокуророос Г.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

С.Г, Л.А нарыг хүн байнга амьдрах орон байранд нууцаар хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар С.Г, Л.А  нарыг тус бүр 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар С.Г, Л.А нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж,

Б.А, Б.Э, Э.Э, Х.Э, Б.Б, Э.Э, Б.О, Ө.Б, П.Г, Э.З нарыг бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар Б.А, Б.Э, Э.Э, Э.Э нарт тус бүр 2 жилийн хорих, Х.Э, Б.Б, Б.О нарт тус бүр 2 жил 6 сарын хорих, Ө.Б-ыг 3 жил 6 сарын хорих, П.Г-ыг 5 жилийн хорих, Э.З-ыг 6 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Б.А, Б.Э, Э.Э, Э.Э нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Х.Э, Б.Б, Б.О нарт тус бүр оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Ө.Б-д оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

П.Г-т оногдуулсан 5 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж,

Б.Б-г бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хорих, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар хорих тус тус шийтгэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Б.Б-д оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 сарын хорих ялаар тооцож, уг ял дээр нь 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 2 жил 1 сарын хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

мөн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж,

Б.О-г бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хутга хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жил 6 сарын хорих, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 5 жилийн хорих ялаар тус тус шийтгэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.О-д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр 5 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг 7 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар тус тус шүүгдэгч Х.Э-аас 400,000 төгрөг гаргуулан хохирогч Г.Г, 466,667 төгрөг гаргуулан хохирогч С.А,

Б.Б-оос 4,083,333 төгрөг гаргуулан хохирогч Г.Д,

Б.О-оос 1,182,000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Г, 1,412,500 төгрөг гаргуулан хохирогч Б.С,

Б.О-ээс 5,583,333 төгрөг гаргуулан хохирогч Г.Д,

Ө.Б-аас 377,500 төгрөг гаргуулан хохирогч Ч.А, 658,000 төгрөг гаргуулан хохирогч Г.Ш, 1,182,000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Г, 500,000 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Э, 1,412,500 төгрөг гаргуулан хохирогч Б.С, 466,667 төгрөгийг гаргуулан хохирогч С.А, 267,667 төгрөгийг гаргуулан хохирогч С.Б, 900,000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Ц, 400,000 төгрөгийг гаргуулан хохирогч Р.Э, 1,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Г, 560,000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.О, 200,000 төгрөгийг гаргуулан хохирогч П.Ч,

Э.З-аас 25,900,000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Б, 1,200,000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Э, 1,412,500 төгрөгийг гаргуулан Б.С, 1,400,000 төгрөгийг гаргуулан М.Э, 26,000,000 төгрөгийг гаргуулан М.Б, 1,600,000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.А, 7,583,333 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Д, 1,400,000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Б, 276,667 төгрөгийг гаргуулан хохирогч С.Б, 300,000 төгрөгийг гаргуулан хохирогч X.Н, 1,100,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Г, 600,000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Г, 560,000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.О, 200,000 төгрөгийг гаргуулан хохирогч П.Ч,

Э.З-аас 4,000,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.Э,

П.Г, Э.З нараас тус бүр 70,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Б, тус бүр 866,667 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.О,

П.Г-аас 350,000 төгрөг, Э.Э-аас 50,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.Д тус тус олгож,

Г.Д, Б.Б, Э.Э, С.Г, Л.А, Э.Э, Б.Э, Б.А нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

П.Г, Ө.Б, Б.О, Э.З, Х.Э, Э.Э, Б.А, Б.Э, А.Ч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 00-00 УБХ улсын дугаартай “Эдван” загварын тээврийн хэрэгслийн үнэ 5,523,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүр 613,666 төгрөг гаргуулан,

Э.Э, Э.З, Б.О нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 00-00 ХЭҮ улсын дугаартай “Пробокс” загварын тээврийн хэрэгслийн үнэ 5,500,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бур 1,833,333 төгрөг,

Э.З-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 00-00 ХЭА улсын дугаартай “Истана" загварын тээврийн хэрэгслийн үнэ 5,500,000 төгрөгийг Э.З-аас,

Э.З, Б.Б, Б.О нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 00-00 УНЦ улсын дугаартай “Кровн” загварын тээврийн хэрэгслийн үнэ 15,400,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүр 5,133,333 төгрөг,

Э.Э, Э.З, Б.Б нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 00-00 УАА улсын дугаартай “Приус-20” загварын тээврийн хэрэгслийн үнэ 5,120,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүр 1,706,666 төгрөг,

П.Г, Э.З, А.Ч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 00-00 УНТ улсын дугаартай “Бонго-3” загварын тээврийн хэрэгслийн үнэ 5,960,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүр 1,986,666 төгрөг,

Э.З, Б.О, Б.Б нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 00-00 СҮЭ улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслийн үнэ 7,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүр 2,333,333 төгрөг,

Б.Б-ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 00-00 СҮА улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслийн үнэ 5,788,000 төгрөгийг Б.Б-өөс, Э.З-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан морины үнэ 1,000,000 төгрөгийг Э.З-аас тус тус гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хэргийг Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэж 12 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Болортунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгожээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.О гаргасан гомдолдоо: “Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч дараах хүсэлтийг гаргаж байна. 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Холбоогийн 0-д байх өөрийн төрсөн ах Ц-ийн шинэ гэрийн найранд оролцохоор ээж, эхнэр, ах, дүүгийн хамт ирцгээсэн байсан. Найр сайхан болж 10 дугаар сарын 20-ны өдөр хот руугаа буцах гээд машиндаа амарч байтал хохирогч А машины хаалгыг нээж “хөөе Ө чи буугаад ир, чамтай архи ууя, ер нь чамтай нэгийгээ үзье, чамайг бол хачин болгоно доо” гэх зэргээр хараал хэлэн агсан тавьж машинаас чирч буулган найр болж байгаа гэрт авч орсон. Би ороод ахынхаа гэрийн зүүн талд ширээний ард суухад А шууд толгойгоор минь ширээ мөргүүлж хөмсөг задалсан (тэнд наргиж байсан хүмүүст үйлчилж байсан О гэдэг эгч сайн мэднэ. Гэвч гэрчийн мэдүүлэг тэр хүнээс аваагүй) тэгээд гэрээс чирч гаргаж бөхийн мэх хэрэглэн тонгорох, үүрч шидэж, газар унаган дээр гарч нүүр рүү цохих, дэвсэх үйлдлүүдийг хийж намайг зэрлэгээр зодсон (энэ үйлдэлдээ хохирогч А бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэсэн зүйл ангиар шалгагдаж байхдаа Өршөөлийн хуульд хамрагдсан).

Намайг зодуулсан байхад миний найз Г.Г ирж салга гэхэд түүнийг нүүр рүү нь түлхэж (мангасдах гэдэг) унагаасан. Тэр хооронд намайг босч ирэхэд А гэр рүү орж яваа харагдсан. Г-ийн гарт хутга байсан хутгаар яах гээд байгаа юм гээд би Г-оос хутгыг авсан. Гэр лүүгээ орох гэтэл А хутгалуулчих гээд миний төрсөн ах Ц миний гараас хутгыг авсан.

Хутгаа өгчхөөд Г-той машин дотор уулзаж чи яаж байгаан бэ? Хүн хутгалаад гэсэн чинь Г буцаад А чинь намайг алах гэж байна шүү дээ чи бүр ухаан алдсан шүү дээ нэг хэсэг, би салгах гэж очоод бас алуулах гэж байна. Тэгээд айлгая гэж бодоод хутга аваад очсон тэгтэл нэг л мэдсэн хутгалчхаж би өөрөө ч сайн ойлгохгүй байна гайгүй байгаа гэсэн. Тэгэхээр нь би за за надаас болж чи бас хэрэг төвөгт ороод яахав би хутгалчихлаа л гэе, чамд хамаагүй шүү гээд эхнэрээ цагдаад хэл гэсэн. Эхнэр ч хэлсэн би Г-той түүний машинаар таньдаг айлдаа очиж нүүр амных нь цусыг угааж арилгаад шууд цагдаа дээр очсон. Бор өндрийн цагдаагийнхан намайг эмнэлэг орж чих болон толгой, хөлийнхөө гэмтлийн үзүүлж ирээрэй гээд явуулсан.

Хохирогч өөрөө намайг эхэлж өдөж зодож гэмтэл учруулсан болохоор би хорих ял авахгүй байх гэж хөнгөн хуумгай бодож бусдын хэргийг хүлээсэн. Тэгтэл хохирогчийн буруугаас болсон гэж хөнгөрүүлж үзэлгүй хүний биед санаатай хүнд гэмтэл учруулсан гэж хүндрүүлж үзэж олон жилийн хорих ял өгсөн.

Г.Г нь өөрийн гэм буруугаа хүлээн үйлдсэн хэргээ илчлэхээр  болсныг намайг анхан шатны шүүх хурлаар орж ял аваад гарч ирэхэд уулзаж чи ямар ч гэсэн давж заалдах шатны шүүх хурал дээр хэл гэж хэлсэн.

Ингээд би хэргийн бодит үнэнийг давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр хэлсэн боловч үл хэрэгсэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр баталсан нь шүүхийн хэлэлцүүлэгт бичгээр хүсэлт гаргаагүйтэй холбоотой болов уу? хэмээн Дээд шүүхэд бичгээр уламжилж байна.

Миний хувьд бичиг үсэг мэдэхгүй, юмыг хурдан ойлгодоггүй, өмгөөлөгчтэй байцаалт өгөөгүй, хавтаст хэрэгтэйгээ танилцаагүй гэж гомдлыг минь анхаарч үзэхгүй явсаар энэ өдрийг хүрсэн. Хохирогч А хутгалсан Г-ын Г-ийг эрүүгийн хэрэгт татаж, миний хүний биед санаатай хүнд гэмтэл учруулсан гэмт үйлдлийг хянан хэлэлцэж хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б гаргасан гомдолдоо:“Миний бие Э.З, Б.О нартай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 27-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Батноров сум, 0 дугаар багийн нутагт “Э” гэх газраас хохирогч Г.Д-ийн эзэмшлийн олон тооны бод мал буюу 15 тооны адууг машин механизм буюу 00-00 УНЦ улсын дугаартай “Кровн” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 22,750,000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн Э.Э, Э.З нартай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Хэнтий аймаг Баян-Овоо сум, 0 дугаар баг, Д гэх газраас хохирогч Х.Н-ын эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны үхрийг машин механизм буюу 00-00 УАА улсын дугаартай цагаан өнгийн “Приус-20” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 900,000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхэлсэн үеэс хүлээн зөвшөөрч ямар нэгэн маргаан байхгүйгээр мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцсон бөгөөд хохирогч Х.Н-ын хохирлыг бүрэн төлж барагдуулсан хохирогч Г.Д 7,583,333 төгрөгийн хохирол төлөхөөс 3,500,000 төгрөгийг төлсөн, одоо 4,083,333 төгрөг төлөгдөөгүй. З.М, Г.Д нар хохирогч Г.Д-ийн 35 тооны адуунаас авч үлдсэн 15 тооны адууны талаар шүүх хуралдаанд тодорхой зүйл ярьдаггүй боловч тухайн адууг өөрсдөө авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан бөгөөд З.М, Г.Д нар нь тухайн 15 тооны адууг хулгайн адуу буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж мах зарсан мөнгийг өөрсдийн дансаар авч хэрэглэсэн байдаг.

Анхан шатны шүүх шүүгдэгч З.М-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. З.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс Г.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхээс Г.Д-ын гэм буруутайд тооцсон атлаа хохирогч Г.Д-д учруулсан 22,750,000 төгрөгийн хохирлыг зөвхөн Б.О, Э.З бид 3-аас хураан гаргуулж байгаа нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Э.З нь анхан шатны шүүх хуралдаанд хохирлыг миний бие ганцаараа төлнө гэж мэдүүлдэг боловч Э.З-ын тухайн мэдүүлэгт миний буюу Б.Б гэх хүний хүсэл зоригийн илэрхийлэл давхар явж байна гэж дүгнэж болохгүй юм. Иймд гэм буруутайд тооцогдсон Г.Д нь хохирогч Г.Д-д учирсан 22,750,000 төгрөгийн хохирлыг надтай болон Э.З, Б.О нартай хувааж төлөх үүрэгтэй гэж үзэж байна.

Хэдийгээр эрүүгийн хариуцлагыг тодорхойлох, ял оногдуулах асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал мөн боловч миний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирлын дийлэнх хувийг төлсөн байдал, хөдөө мал маллаж амьдрал ахуйгаа залгуулдаг нөхцөл байдал зэргийг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс надад оногдуулсан 2 жил 6 сар Хэнтий аймгийн Батноров сумын төвөөс гарахгүй байх хязгаарлалт тогтоох, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг багасгаж өгнө үү.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.М-т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа болон Г.Д-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа түүгээр хохирол төлбөр төлүүлэхгүйгээр хэргийг нь шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Б.О 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ахынхаа гэрийн найранд очсон бөгөөд А нь согтуугаар бусдын эрх чөлөөнд халдсан хууль бус үйлдэл гаргасан буюу машинаас гаргаж, гэрт оруулсан, гэрээс гаргаж гадаа гаргаж зэрлэг балмадаар зодсон. Энэ үйл явцад ширээн дээр байсан зэвсэг зэвсгийн чанартай хутгыг авч гаран хоорондоо ноцолдож байхад нь Б.О-ийн эхнэр, Г гэдэг хүнтэй очиж салгаад гэрт орохдоо хохирогч “би хутгалуулчихлаа” гэж хэлсэн ба араас нь Б.О хутга бариад гэрт ороход энэ хүн хохирогчийн биед гэмтэл учруулсан байж болзошгүй гэдэг зүйл яригддаг. Гэвч Б.О-ийн хувьд А-ийн биед хүнд гэмтэл учруулаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдоогүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон. Миний үйлчлүүлэгч “би А-ийн биед гэмтэл учруулаагүй, харин Г түүний биед гэмтэл учруулсан” үүнийг хяналтын шатны шүүхэд уламжилж өгнө үү гэсэн. Иймд Б.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Г-т холбогдох асуудлыг шалгуулж өгнө үү гэв.

 

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ:Шүүгдэгч Э.З нарын 16 хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг зөв тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн.

Ийнхүү шийдвэрлэхдээ шүүхийн шийтгэх тогтоолд дараах зөрчлүүд гарсан байдаг. Шийтгэх тогтоолын 6, 9 дэх заалтад шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар ялуудыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэжээ. Гэтэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ” гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Шийтгэх тогтоолын 14 дэх заалтад “шүүгдэгч П.Г-аас 1,000,000 төгрөг, Э.З-аас 600,000 төгрөг, шүүгдэгч Х.Э-аас 400,000 төгрөг гаргуулан хохирогч Г.Г-т олгуулахаар шийдвэрлэжээ. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч Г.Г-ын алдагдсан 2 тооны бярууны үнэлгээ нь нийт 1,200,000 төгрөг байхад хохирлын үнийн дүнгээс илүү төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Г.Г нь 2 тооны бярууг хулгайд алдсан байхад 1 бяруу гэж бичиг техникийн алдаа гаргаж бичсэн байна.

Шүүгдэгч Э.Э-аас 50,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.Д олгуулахаар заасан хэр нь /Э.Э нь 300.000 төгрөг өгсөн болно/ гэж шийтгэх тогтоолд бичсэн ойлгомжгүй байна. Шийтгэх тогтоолын 17 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 00-00 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг нэр бүхий шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь тогтоогдохгүй гэж зөрүүтэй дүгнэсэн байх тул үүнийг хяналтын шатны шүүхээс зөвтгөн дүгнэлт хийх нь зүйтэй байна. Дээрх зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” боломжтой байх тул шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлтийг оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна гэв.

 

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэнтий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Г, хяналтын прокурор Д.Ч нарын үйлдсэн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 103 дугаар яллах дүгнэлтэд тусгасан нэр бүхий 16 яллагдагчид холбогдох бусдын мал болон эд хөрөнгийг хулгайлах, мөнгө угаах, бусдын эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учруулсан гэмт хэргүүдийг мөрдөн шалгах явцад хэргийн байдлыг тал бүрээс бүрэн бодитой тогтоох үүднээс холбогдох бүх арга хэмжээг авч, эдгээр хэргүүдэд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байна.

 

Эдгээр нотлох баримтуудыг тухайлбал, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалснаар прокурорын яллах дүгнэлтэнд тусгасан З.М-т холбогдох  мөнгө угаахаас бусад хэргүүдийг нэр бүхий 15 шүүгдэгч үйлдсэн болохыг хоёр  шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлон тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих нөхцөл байдлын талаар шийтгэх тогтоол, магадлалд дэлгэрэнгүй байдлаар дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч П.Г нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хооронд бусадтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 14 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлж 26,907,000 төгрөгийн,

шүүгдэгч Э.З нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хооронд бусадтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 18 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлж 108,345,000 төгрөгийн хохирол учруулсан хэргүүдийг прокурор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар ялласныг хоёр шатны шүүх зөв гэж үзэж, уг зүйл, хэсгээр ял шийтгэсэн нь үндэслэлгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, гэмт хэргийн замаар олсон бага бус, түүнээс дээш хэмжээтэй ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий харилцаатай хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгосон, эсхүл ашиг олох зорилготой бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг үйл ажиллагааныхаа үндсэн эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

 

Түүнчлэн энэ шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил, хэв маяг болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулдаг, гэмт санаа зорилго бүхий хувийн байдлыг харгалзан үздэг болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалын П.Г, Э.З нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, холбогдох ажиллагааг шинээр хийлгүүлэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглүүлэх шаардлагатай гэж хяналтын шатны шүүх үзэв.

 

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон тайлбарт Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд энэ хууль нь “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 7 дугаарт нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа буюу мөн сарын 24-ний өдрөөс ердийн журмаар хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.

 

Ийнхүү өөрчлөлт оруулахаас өмнө Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2-т гэмт хэргийн шинжийг “Бусдын олон тооны мал хулгайлсан...” гэж тодорхойлсон байсан бол өөрчлөлт оруулснаар хүндрүүлэх зургаан бүрэлдэхүүнтэй болгож зарим үйлдлийг шинээр гэмт хэрэгт тооцсоноос гадна тайлбарт заасан байсан бог, бодын тоог багасгажээ.

 

Хуульд өөрчлөлт оруулснаар ялын төрөл, хэмжээ өөрчлөгдөөгүй хэдий ч Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т заасан үйлдлийг гэмт хэрэгт шинээр тооцсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй зарчмыг болон мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед даган мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг үндэслэн Ө.Б, Б.О нарын мал хулгайлсан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна.

 

Тодруулбал, Ө.Б нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр бусдын 9 бод, 11 богийг, Б.О нь 2019 оны 6, 8 дугаар саруудад 2 үйлдлээр бусдын 37 бодыг тус тус хулгайлсан байх тул тэдгээрт холбогдох хэргийн зүйлчлэлийг дээрх байдлаар өөрчилж, харин хорих ялын хэмжээнд өөрчлөлт ороогүй, тухайн гэмт хэрэгт оногдуулсан ял шүүгдэгч нарын гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд нийцсэн тул тэдгээрт анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

 

Бусад шүүгдэгч нарын хувьд буюу Л.А, С.Г нарын бусдын эд хөрөнгийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлсан,

Б.А, Б.Б, Б.Б, Б.О, Х.Э, Э.Э, Э.Э, Б.Э нарын бусдын малыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлсан,

Б.Б-ийн бусдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Г.Д-ын мөнгө угаасан, Б.О-ийн бусдыг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргүүдийн шинжийг шүүх зөв тодорхойлон зүйлчилж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байна.

Гэмт хэрэг гарсан эсэхийг бүрэн бодитойгоор сэргээн тогтоох, гэмт этгээдийг олж түүний гэм бурууг хөдөлбөргүй нотлох, гэмт хэрэг үйлдээгүй хүнд хилсээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх баталгааг хангахад шаардагдах бүх талын арга хэмжээг авах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт билээ.

 

Энэ зорилтыг хангах хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчлан тогтоосон байна.

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтанд тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэх эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.

 

З.М-т холбогдох хэргийг мөрдөн шалгах явцад үүнд хамааралтай, ач холбогдолтой хэмээн цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тэдгээрийг харилцан хамаарлаар нь үнэлж дүгнээд анхан шатны шүүхээс түүнийг мөнгө угаасан гэх хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн үеэс хойш гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан оногдуулж болох ялын төрөл, хэмжээнээс хамааруулан ялгамжтайгаар тогтоосон, тухайн этгээдэд эрүүгийн хариуцлагын хөөн хүлээлгэх хугацааг эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа гэж тодорхойлдог билээ.

Эрүүгийн хариуцлагад татаж болох хугацааг Эрүүгийн хуульд тусгайлан хуульчилсан нь гэмт хэрэг үйлдсэн үеэс хойш гэмт этгээдийг илрүүлэн тогтоож, хуульд заасан үндэслэл журмын дагуу яллагдагчаар татахгүй тодорхой хугацаа өнгөрсөн бөгөөд тэрээр энэ хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөгтэй холбоотой юм.

 

Шүүгдэгч Г.Д-ыг 2018 оны 7, 2019 оны 6, 8 дугаар саруудад бусадтай бүлэглэн 4 удаагийн үйлдлээр олон тооны мал хулгайлсанд холбогдуулан прокурор 2021 оны 05 дугаар сарын 16-нд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан (хэргийн 2 дахь хавтас, 199-202, 3 дахь хавтас, 132-133, 5 дахь хавтас, 229-235, 8 дахь хавтас, 115-116 дахь талууд) бөгөөд эдгээр тогтоолд 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 75 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулж түүнийг мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татахаар тогтоожээ. (хэргийн 14 дэх хавтас, 161-162 дахь тал)

 

Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулж болох ялын төрөл, хэмжээг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл зургаан сараас нэг жил хорих  гэж заасан тул мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар шүүх Г.Д-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Харин шүүх Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 9-д заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас үл хамааран шүүхийн шийдвэрээр хурааж улсын орлого болгоно” гэж шүүхэд үүрэг болгосон, заавал хэрэглэх хэм хэмжээг Г.Д-т хэрэглээгүй орхигдуулсныг зөвтгөх нь зүйтэй гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн дээрх заалтыг Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд уг хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн ба энэ заалт нь ямар нэгэн урьдчилсан нөхцөл, сонголтгүйгээр шууд хэрэглэгдэх, заавал биелэгдэх буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтын шинжтэй тул энэхүү хэм хэмжээг шүүх заавал хэрэгжүүлэх үүрэгтэй болно.

 

Шүүгдэгч Г.Д нь бусдын хулгайлсан малд гарал үүслийн гэрчилгээ авч өгөх, малыг төхөөрөх, борлуулахад оролцож, Д.Б-аас бусад хохирогч нарын малыг борлуулсныг төлбөрт нийт 17,337,000 төгрөгийг (хохирогч Г.Д-11,975,000 төгрөг, хэргийн 5 дахь хавтас, 154 дэх тал, хохирогч Л.А-3,762,000 төгрөг, хэргийн 5 дахь хавтас, 151 дэх тал, хохирогч Ш.Г-1,600,000 төгрөг, хэргийн 5 дахь хавтас, 148 дахь тал) Хаан банкин дахь өөрийн ****** дугаартай дансаар шилжүүлэн авсан нь тогтоогдож байх тул уг мөнгийг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 9-д заасны дагуу хурааж улсын орлого болгохоор тогтоов.

Хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүдийн үнийг гэмт хэрэгт хамтран оролцсон шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

 

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) шинжтэй хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

 

Хоёр шатны шүүх Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг баримтлан Б.А, Л.А, Ө.Б, Б.Б, Б.Б, С.Г, Б.О, Б.О, Х.Э, Э.Э, Э.Э, Б.Э нарт оногдуулсан хорих ял нь тэдгээрийн гэм буруугийн болон хувийн байдалд тохирсноос гадна Б.О-ээс бусад шүүгдэгч нарыг Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуульд хамруулан, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж холбогдох хуулиудыг зөв хэрэглэсэн байна.

Харин шүүгдэгч Б.О нь өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан тул Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар түүнийг өршөөлд дахин хамруулах боломжгүй юм.

 

Дээрх  хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн”-д өршөөл үзүүлэхээр зааснаас гадна мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үндсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ” хэмээн хуульчлан зохицуулжээ.

 

Гэтэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон дээрх журмыг зөрчиж Б.Б-д оногдуулсан өршөөлд хамрагдах болон хамрагдахгүй ялуудыг эхэлж нэгтгэсний дараа өршөөл үзүүлэн хуулийг буруу хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх үүнийг зөвтгөн залруулаагүй байна.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг хөнгөрүүлэх журам нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал бөгөөд шүүгдэгч Б.Б-ын хувьд хоёр шатны шүүх дээрх журмыг хэрэглээгүйг хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцдоггүй, энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.

 

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд 2-оос 8 жил хорих ял оногдуулж болохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Б-д шүүх 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь дундаж хэмжээнээс доогуур байгаагаас гадна бусад шүүгдэгч нарт оногдуулсан ялын хэмжээтэй зохист харьцаанд байх тул ял хөнгөрүүлэх талаар гаргасан түүний гомдлыг хангах боломжгүй гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

Прокуророос Х.Э-ыг 2020 оны 05 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө хохирогч Г.Г-ын үхэр сүргээс 1 бярууг бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэж ялласны дагуу шүүх түүнийг уг хэрэгт гэм буруутайд тооцсон байна.

Гэтэл шинжээчийн дүгнэлтээр уг бярууг 600,000 төгрөгөөр (хэргийн 8 дахь хавтас, 208-210 дахь тал) үнэлсэн байхад прокурор болон шүүх үүн дээр Э.З, П.Г нарын бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө хулгайлсан хохирогч Г.Г-ын өөр бярууны үнийг нэмж Х.Э-ын гэм бурууг хэлэлцэх болон нөхөн төлөх хохирлын хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлжээ.

Шүүгдэгч Х.Э нь дээрх гэмт хэргийг А.Ч (хэрэг нь тусгаарлагдсан), П.Г, Э.З нартай бүлэглэн үйлдсэн байх тул хохирлын дөрөвний нэгийг түүгээр төлүүлэх нь зүйд нийцнэ.

 

Бусад шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан болон нөхөн төлөх хохирлын хэмжээний талаар шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт (хэргийн 19 дэх хавтас, 191 дэх тал) нэр бүхий шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 00-00 УБХ улсын дугаартай, “Эдван” загварын тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах үндэслэлгүй хэмээн алдаатай дүгнэлт хийсэн (мөн тогтоолын тогтоох хэсгийн 17 дахь заалтаар үнийг гаргуулсан), хохирогч Д.Б-ийн нэрийг Д.Б гэж буруу бичсэн,

мөн тогтоолын тогтоох хэсгийн 14 дэх заалтаар шүүгдэгч Э.Э-аас 50,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн мөртлөө уг заалтанд түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дурдсан, түүнчлэн энэ заалтанд “шүүгдэгч Э.Э 300,000 төгрөг төлсөн” гэсэн хэнд хамаарах нь тодорхойгүй зүйл тусгасныг тус тус тэмдэглэж, залруулах боломжтойг нь зөвтгөн шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо “хохирогч С.А өөрөө биш Г.Г гэгч хутгалсан” талаар дурдсан бөгөөд уг хүнтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, прокурор яллах дүгнэлт үйлдээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 40.5 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар хяналтын шатны шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийх эрхгүй ба тэрээр мөн хуулийн 41 дүгээр бүлэгт заасан журмын дагуу уг асуудлыг тусд нь шалгуулж болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хоёр шатны шүүхээс З.М-т холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй үндэслэл”-ээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хяналтын шатны шүүх хууль зөрчөөгүй гэж дүгнэснээс гадна уг тогтоолоор Г.Д-оос гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хураахаар тогтоосон тул шүүгдэгч Б.Б-ын гомдлын тэдгээрт холбогдох хэсгийг хангах боломжгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 12 дугаар магадлалын Х овогт П-ын Г, Т овогт Э-ын З нарт холбогдох бүх заалтыг хүчингүй болгосугай.

2.Мөн тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар ...Ө-ын Б-д 3 жил 6 сарын хорих, ...Б-ийн Ө-д Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял...” гэснийг “...2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар Ө-ын Б-д 3 жил 6 сар хорих, Б-ийн Ө-д 2 жил 6 сар хорих ял...” гэж өөрчилсүгэй.

3.Мөн тогтоолын тогтоох хэсгийн 14 дэх заалтын “...шүүгдэгч Х.Э-аас 400,000 төгрөг гаргуулан хохирогч Г.Г-т олгох...” гэснийг “...шүүгдэгч Х.Э-аас 150,000 төгрөг гаргуулан хохирогч Г.Г олгох...” гэж өөрчилж,

мөн заалтын “шүүгдэгч Э.Э 300,000 төгрөг төлсөн”, “...Э.Э энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй” гэснийг тус тус хассугай.

4.Б.Б-д оногдуулсан ялуудыг нэгтгэсэн мөн тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг бүхэлд нь, 9 дэх заалтын түүнийг өршөөлд хамруулсан хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

5.Шүүгдэгч Б-ын Б-ийд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар 2 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, энэ ял дээр нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 9-д зааснаар Г-ын Д-оос 17,337,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

7.Шийтгэх тогтоол, магадлалын П.Г, Э.З нарт холбогдох бүх заалтыг хүчингүй болгосон тул хуульд заасан эрх бүхий этгээдээс тэдгээрт шинээр таслан сэргийлэх арга хэмжээ авах хүртэл Э.З-т урьд авсан цагдан хорих, П.Г-д мөн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, Б.О нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

                           ШҮҮГЧИД                                               С.БАТДЭЛГЭР

                                                                                           М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                           Б.ЦОГТ