Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Монголын хүний төлөө нам, Гэр хороолол хөгжлийн нам, Монголын социал демократ нам, Эрх Чөлөөний Эвсэл намуудаас Улсын дээд шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өргөдөл ирүүлэв.
Монгол ардчилсан хөдөлгөөний нам, Гэр хороолол хөгжлийн намаас ирүүлсэн өргөдөл нь “Намын дарга, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх”; Монголын хүний төлөө намаас ирүүлсэн өргөдөл нь “Намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх”; Монголын социал демократ намаас ирүүлсэн өргөдөл нь “Намын хөтөлбөр, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх”; Эрх Чөлөөний Эвсэл намаас ирүүлсэн өргөдөл нь “Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх” агуулгатай байна.
САНАЛ ХҮСЭЛТ