Европын Холбооны /ЕХ/ Твиннинг буюу Хосолмол түншлэлийн хөтөлбөрийн “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” төслийн албан ёсны нээлт 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр боллоо.
Төслийн үндсэн түнш байгууллагаар Монгол Улсын дээд шүүх хамтран ажиллаж байгаа бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн академи болон Шүүхийн Сахилгын Хороо оролцож, Монгол Улсад хараат бус, хариуцлагатай, иргэн-төвтэй шүүхийн тогтолцоог төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.
ЕХ-ны санхүүжилтээр ХБНГУ-ын хэрэгжүүлж буй Хосолмол түншлэлийн уг төсөл нь 2025 оны 04 дүгээр сарын 01-нээс 2026 оны 12 дугаар сарын 31 хүртэл үргэлжлэх юм.
САНАЛ ХҮСЭЛТ