Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

“Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн төслийн Удирдах хорооны анхны хурал 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр боллоо. Хуралд Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг тэргүүтэй холбогдох албаныхан, Европын холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните, ХБНГУ-аас  Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хелмут Кулиц, төслийн Герман талын төлөөлөгчид,  Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороо, Шүүхийн академийн төлөөлөл оролцлоо.

Түүнчлэн  Төслийн байнгын зөвлөх  Кристоф Копецки гурван бүрэлдэхүүн хэсэг /Улсын дээд шүүх болон Шүүхийн академи, Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороо/  тус бүрд төслийн эхний зургаан сард хэрэгжүүлэх есөн ажлын болон олон нийттэй харилцах төлөвлөгөөний талаар танилцууллаа.

Тэрбээр төслийг олон нийтэд танилцуулах талаар оролцогчид байгууллагуудтай хамтран хэлэлцүүлэг, дугуй ширээний уулзалтуудыг үе шаттайгаар зохион байгуулна гэдгийг тодотгоод “Төслийн нээлт ирэх 07 дугаар сарын 1-нд болно” гэдгийг онцолж байв.

Хурлын төгсгөлд оролцогчид төслийн эхний зургаанд сард хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар санал солилцож, ажлын төлөвлөгөөг албан ёсоор баталсан юм. 

 

 


САНАЛ ХҮСЭЛТ

ИЛГЭЭХ