Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг тэргүүтэй холбогдох албаныхан “Шүүх засаглалыг бэхжүүлэх нь” хосолмол түншлэлийн төслийн байнгын зөвлөхөөр байх суурин төлөөлөгч Кристоф Копецкитой 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр уулзлаа.Европын холбооноос Монгол Улсын шүүх засаглалыг бэхжүүлэх 1.5 сая еврогийн санхүүжилттэй хөтөлбөрийг 2025-2027 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон. Хөтөлбөрийг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны хэмжээнд хэрэгжүүлэх ба Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг удирдаж ажиллаж байгаа юм.
.