Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа болон Тамгын газрын холбогдох албан хаагчид Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн албаны төлөөлөгчдийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улсын дээд шүүхийн Бүртгэлийн албаны дарга О.Батсүх, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан референт З.Гэрэлмаа ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны Хууль тогтоомжийн дэмжлэг үзүүлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Надия Сиренко, Сонгууль хариуцсан зөвлөх Горан Петров, Улс төрийн намуудын асуудлаарх АИХЭА-ны үндсэн шинжээчдийн бүлгийн гишүүн Фернандо Касал Бертоа тэргүүтэй бусад холбогдох албаны хүмүүс оролцов.