Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр болон Тамгын газрын холбогдох албан хаагчид НҮБ-ын Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч Др.Ана Брайан Нугрересыг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч уулзлаа.Уулзалтаар хүний хувийн мэдээлэл, нууцаа хамгаалуулах эрх, хил дамнан мэдээлэл шилжүүлэх үйл явц, кибер аюулгүй байдал, олон нийтийн мэдээллийн сүлжээнд тавьж буй хяналт, эмзэг бүлгийн хувийн мэдээллийн нууцлал, биометрийн болон хиймэл оюун ухаанд суурилсан мэдээлэл зэрэг агуулгын хүрээнд талууд асуудал хөндөж, мэдээлэл солилцлоо.