Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Улсын дээд шүүхээс нийт шүүгчийн хуралдаанаар шүүхийн үйл ажиллагааг сайжруулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг боловсронгуй болгох чиглэлээр хуулийн төслийн саналаа хууль санаачлагчид хүргүүлж, хамтран ажилласны дүнд Шүүхийн тухай хуульд 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд оров.

Хяналтын шатны нээлттэй бүх шүүх хуралдаан болон авлигын гэмт хэргийн анхан ба давж заалдах шатны нээлттэй шүүх хуралдааныг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс олон нийтэд шууд дамжуулж, дуу-дүрсний бичлэгээр хүргэж эхэллээ.

Иргэн та шүүх хуралдааны шууд дамжуулалтыг

-Анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн цахим хуудас;

-Шүүхийн суваг фейсбүүк хуудас;

-Улсын дээд шүүхийн вэб сайт болон олон нийтийн цахим сүлжээн дэх албан ёсны хуудсаар үзэх боломжтой.