Улсын дээд шүүхийн Тамгын газраас "Шүүхийн боловсрол" хөтөлбөрийн хүрээнд иргэн бүрийн мэдвэл зохих эрх зүйн ойлголтуудыг энгийн агуулгаар зураг, бичлэг, нийтлэл, анимейшн зэрэг хэлбэрээр тогтмол тайлбарлан хүргэдэг. Энэ удаад "Өмч гэж юу вэ?" сэдвээр Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч, Хууль зүйн доктор Н.Баярмаа (LL.D) хүүхэд, оюутан, судлаачтай ярилцсан нэвтрүүлгийг бэлтгэлээ.