Шүүхийн ерөнхий зөвлөл, Герман, Европын эрх зүйн төв, Вюрцбургийн их сургууль, Ханнс-Зайделийн сантай хамтран “Цахим эрх зүй, түүний хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 01 сарын 28-ны өдөр зохион байгууллаа.Уг олон улсын эрдэм шинжилгээний хуралд гадаадын болон дотоодын есөн илтгэгч итгэл хэлэлцүүлж, цахимаар 200, танхимаар 80 гаруй хүн оролцов.