Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 161 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчид Монгол Улсын дээд шүүхийн үйл ажиллагаатай 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр танилцлаа. Сурагчид танилцах уулзалтын эхэнд Улсын дээд шүүхэд ирүүлсэн өргөдөл, гомдол хүлээн авах, хэрэг маргааныг хуваарилах үйл явц, бичиг хэргийн бүртгэл болон шүүхийн үндсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох мэргэжилтнээс авсан юм.Сурагчдын зүгээс шүүх эрх мэдэл, шүүхийн тогтолцоо болон мэргэжил сонгоход ач холбогдолтой мэдээлэл авснаа онцолж байв.