Улсын дээд шүүх, Шүүхийн академитай хамтран Зүүн бүсийн шүүгчдийн бүсчилсэн сургалт, уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн бүсчилсэн сургалт нь эрүү-иргэний болон иргэн-захиргааны хэргийн шүүхийн аль алинд хамаарах асуудлыг хөндөж, мөн энэ оны 10 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлж буй Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг шүүхийн практикт хэрхэн оновчтой арга зүйгээр нэвтрүүлэх тухай тогтож ярилцсанаараа онцлог боллоо.