Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар “Бүрдэл майнинг” ХХК, В.Банзрагч болон У.Угтах нарт холбогдох хэргийг яллагдагч нарын өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан гомдлыг үндэслэн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.
Яллагдагч “Бүрдэл майнинг” ХХК, В.Банзрагч, У.Угтах нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэмт хэрэгт холбогдсон юм.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар яллагдагч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.
Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.
САНАЛ ХҮСЭЛТ