Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр товлолоо.

Нийт шүүгчийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ХЭТ/3500 дугаар албан бичгээр ирүүлсэн “Төрийн нууцын болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэнэ.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 8, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2 дахь заалтыг тайлбарлах хэрэгцээ шаардлага, цар хүрээний тухай болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн үр нөлөөнд мониторинг хийх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн талаарх мэдээлэлтэй танилцана.

Түүнчлэн Ардчилсан намын хөтөлбөр, Үндсэн дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх тухай өргөдөл болон Их эв намын Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдллийг тус тус хэлэлцэхээр болов.

 


САНАЛ ХҮСЭЛТ

ИЛГЭЭХ