Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын албан хаагчид 2025 оны гүйцэтгэлийн тайлангаа танилцуулж, амжилт, алдаа, оноогоо дүгнэж, цаашдын зорилт, бодлогоо хэрхэн тодорхойлох талаар хэлэлцэв.
Тайлангийн хурлын үеэр Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган бусдыгаа манлайлан ажилласан албан хаагчдад төрийн болон шүүхийн мөн бусад салбарын шагналыг гардуулж, баяр хүргэсэн юм.
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Байр ашиглалт, инженер-техникийн албаны дарга П.Мөнхдоржийг, Төрийн албаны зөвлөлийн “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр Бүртгэл хариуцсан референт Д.Оюунчимэгийг, "Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Тооцооны нягтлан бодогч А.Ичинхорлоог, Монгол Улсын дээд шүүхийн “Жуух бичиг”-ээр Шүүгчийн туслах-шинжээч Ч.Уранбилэг, Шүүгчийн туслах-шинжээч Г.Ууганзаяа, Шүүгчийн судлаач туслах-ахлах мэргэжилтэн Б.Ану, Шүүгчийн судлаач туслах-ахлах мэргэжилтэн А.Гантогтох, Бичиг хэргийн туслах ажилтан Ц.Билгүүн нарыг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр Шүүх хуралдааны зохион байгуулалт хариуцсан ахлах шинжээч Г.Гантогтох, Шүүгчийн судлаач туслах-ахлах мэргэжилтэн Д.Сайнбилэг нарыг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Жуух бичиг”-ээр Хэргийн бүртгэл хариуцсан ахлах шинжээч Т.Баяр-Эрдэнэ, Шүүгчийн судлаач туслах-ахлах мэргэжилтэн А.Бодьбилэг, Нууцын бичээч-ахлах мэргэжилтэн О.Амарсанаа нарыг, Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний залуу” тэмдгээр Шүүгчийн судлаач туслах-ахлах мэргэжилтэн Э.Түвшинзаяа, Эвлүүлэгч, график дизайнер Х.Ганболд, Хуралдаан, зөвлөгөөн хариуцсан ахлах мэргэжилтэн А.Баяржавхлан нарыг шагнасан юм.
САНАЛ ХҮСЭЛТ