Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн V түвшний оюутнууд Улсын дээд шүүхийн үйл ажиллагаатай 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр танилцлаа.

Танилцах уулзалтын эхэнд оюутнуудад Улсын дээд шүүхэд ирүүлсэн өргөдөл, гомдол хүлээн авах, хэрэг маргааныг хуваарилах үйл явц, бичиг хэргийн бүртгэл болон шүүхийн үндсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох мэргэжилтэн өгсөн юм.

Үүний дараа шүүх хуралдааны шууд дамжуулалтын өрөө, шүүх хурлын болон үзмэрийн танхим, номын сангаар зочилж, холбогдох мэргэжилтнүүдээс шүүх хуралдааны танхимын зохион байгуулалт, хуралдаанд оролцогчдын баримтлах дэг гэх мэтчилэн сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Мөн Хэргийн хөдөлгөөн, мэдээлэл, судалгааны хэлтсийн дарга А.Батдэлгэр оюутнуудыг хүлээн авч уулзаж,  Улсын дээд шүүхийн чиг үүрэг, Тамгын газрын бүтэц зохион байгуулалт, төрийн захиргааны албан тушаалд томилогдох үйл явц, сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл өгсөн юм.

Оюутнууд шүүхийн Тамгын газрын ажилтнуудын тэр тундаа шүүгчийн туслах, шүүгчийн судлаач  туслах, судлаач, нарийн бичгийн дарга нарын ажлын чиг үүрэг, цалин, анхан шатны шүүхэд шүүгчийн туслах, нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Улсын дээд шүүхэд шилжин ажиллах боломжтой эсэх, хэрхэн төрийн захиргааны албан хаагч болох гэх зэргээр сонирхсон асуултдаа хариулт авлаа.

 


САНАЛ ХҮСЭЛТ

ИЛГЭЭХ