Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Өвөрхангай аймгийн шүүхийн албан хаагчдын төлөөлөл Улсын дээд шүүхтэй 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр танилцлаа.

Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ууганбаяр албан хаагчдыг хүлээн авч шүүх хуралдааны шууд дамжуулалтын өрөө болон шүүх хуралдааны танхимуудтай танилцуулсан юм. Энэ үеэрээ хяналтын шатны шүүх хуралдааны шууд дамжуулалтыг олон нийтэд дуу дүрсний өндөр чанартай бичлэгээр хүргэхэд анхаарч ажилласан талаараа хуваалцлаа.

Үүний дараа  Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр “Дэлхийн улс орнууд шүүхийн үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэхэд анхаарч ажиллаж байна. Бидний хувьд ч Улсын дээд шүүхийн үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх, мэдээллийн бааз үүсгэх ажлуудыг хийж эхэлсэн. Одоогоор судалгаа шинжилгээний ажил, утгачилж хайлт хийх явцыг хөгжүүлэх гэх мэт үйл ажиллагааг түлхүү нэвтрүүлэхийг зорьж байгаа юм. Түүнчлэн бид шүүхийн жишиг номын сантай болохыг зорьж байна. Номын санг хөгжүүлж буй гол шалтгаан бол хаалттай хэргийг уншиж бэлдэх боломж, гадаад болон дотоод номын фонд бүрдүүлэх улмаар судалгааны суурь бааз болгон ашиглахад чиглэж байгаа” гэв.

Мэдээлэл, аюулгүй байдал, технологийн хэлтсийн дарга Б.Энхтөр “Кибер аюулгүй байдлын хүрээнд бид Улсын дээд шүүхийн дата баазыг хөгжүүлэхээс гадна хэрэг хуваарилах системийн шинэчлэлийг идэвхтэй хийж байна. Хиймэл оюун ухааныг Улсын дээд шүүхийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлын хүрээнд энэ оны 2 дугаар сараас судалгааны ажлыг эхлүүлсэн. Мөн олон улсын шүүхийн байгууллагуудын шүүхийн цахимжилтыг судалж байна” гэлээ.

Өвөрхангай аймгийн шүүхийн албан хаагчдын төлөөлөл шүүхийн үйл ажиллагаа, хиймэл оюун ухаан, дата мэдээлэл сан үүсгэх, орон нутгийн шүүхүүд юуг үлгэрлэж болох тэргүүтэй болон бусад сонирхсон асуултууддаа хариулт авсан юм.

Уулзалтын төгсгөлд үзмэрийн танхим, номын сан, уулзалт, хэлэлцүүлгийн өрөөнүүдтэй танилцлаа.


САНАЛ ХҮСЭЛТ

ИЛГЭЭХ