Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг шүүгдэгч Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, шүүгдэгч З.Энхболдын өмгөөлөгч Б.Баатарсайхан нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцлээ.

Б.Энх-Амгалан, З.Энхболд нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Үргэлжилсэн үйлдлээр бусадтай үгсэн тохиролцож, улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт холбогдсон юм.

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлуудын үндэслэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөнхуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэнэрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.

Улмаар энэхүү хэргийг хяналтын шатын шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.


САНАЛ ХҮСЭЛТ

ИЛГЭЭХ