Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн Монгол Улсын дээд шүүхийн албан хаагч С.Далайцэрэн, П.Доржнамбар, Б.Намуунтуул, Э.Түвшинзаяа нар 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.
Тангараг өргөх ёслолын ажиллагааг нээж Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр “Нэрт эрдэмтэн Бямбын Ренчиний хэлсэн “Монголын андгай за буй заа” гэсэн алдарт үг байдаг. Тангараг өргөх нь эрт дээр үеэс төрт ёсонд чухал үйл ажиллагаанд тооцогддог байсан. Төрийн албан хаагчийн тангараг өргөснөөр хуулиар хамгаалагдах баталгаа хэрэгжиж эхлэхээс гадна, хүлээх үүрэг нэмэгдэнэ” гэдгийг онцолсон юм.
Мөн тэрбээр албан хаагчдад өргөсөн тангарагтаа үнэнч байж, ажил үүргээ хуулийн хүрээнд хариуцлага, ёс зүйтэй гүйцэтгэж, төр, иргэний гүүр болж, бусдыгаа үлгэрлэн манлайлагч, шилдэг тэргүүний албан хаагчид болохыг захисан юм.
САНАЛ ХҮСЭЛТ