Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаас Ард түмний олонхийн засаглал намаас ирүүлсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг хэлэлцээд Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр тогтоолд заасан зөрчлийн зарим хэсгийг арилгаагүй үндэслэлээр Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 2.10 дахь хэсэгт зааснаар буцаахаар шийдвэрлэв.