Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа тэргүүтэй төлөөлөгчид Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)-ын Монгол дахь суурин төлөөлөгч ноён Чарльз Болландыг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа, Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, ОУЭЗХБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Хөтөлбөрийн менежер Н.Одонтуяа, Хөтөлбөрийн зохицуулагч Б.Баясгалан, Төслийн зохицуулагч С.Агьзул нар болон бусад албаны хүмүүс байлцав.
Уулзалтын үеэр “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал төсөл”-өө танилцуулж, төслийн хүрээнд хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.