Эрхчөлөөг хэрэгжүүлэгч намын 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаар Их хурлын 03 дугаар шийдвэрээр Ш.Төмөрсүхийг тус намын даргаар сонгосныг бүртгүүлэх өргөдөл, баримтыг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн. Уг өргөдөл, баримт нь Улс төрийн намын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасан хугацааг хэтрүүлэн гаргасан тул өргөдөл, баримтыг буцаав.