Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдөр товлолоо. Хуралдаанаар Зон олны нам /ЗОН/-ын даргын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, “Монголын Либерал Ардчилсан намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх” өргөдлийг хэлэлцэнэ.

Мөн “Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын төсөл”-ийг батлах, “Зарим хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар хууль санаачлагчид санал хүргүүлэх тухай” асуудал, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын боловсруулсан  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хууль, шүүхийн процессын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаарх саналыг  тус тус хэлэлцэнэ.

Шүүгчдийн зөвлөгөөнөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.10 дахь хэсэгт заасан асуудлыг хэлэлцэх, “Монгол Улсын дээд шүүхийн танхимын нийт шүүгчийн хуралдааны журам” болон “Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхэд бэлтгэх журам”-уудын хавсралтад өөрчлөлт оруулах тухай  асуудлуудыг хэлэлцэхээр тогтов.