- Таны нэхэмжлэл тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх маргаанд хамаарч буй эсэхийг сайтар нягтлах шаардлагатай. Маргааны төрлийг энд дарж харна уу. Учир нь таны гаргаж байгаа шаардлага хуульд заасан үнийн дүн, бусад шаардлагад нийцэж байгаа бол та, хэргийн бусад оролцогч, эсхүл шүүх маргааныг хянан шийдвэрлэх журмыг сонгох боломжгүйгээр тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхээр нэхэмжлэлийг тань хүлээн авна.
- Хэрэв таны нэхэмжлэл тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй бол шүүх хуульд зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно. Энэ нь танд, холбогдох өөр шүүхэд хандан нэхэмжлэлээ гаргах үр дагавар үүсгэж, цаг хугацаа алдахад хүргэнэ.
- Нэгэнт шүүх тусгайлсан журмаар шийдвэрлэхээр хүлээн авсан бол та иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн дотор нэхэмжлэлийн үндэслэлийн хүрээнд нэхэмжлэлийг нэг л удаа нэмэгдүүлэх эрхтэй. Тодруулбал, таны үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын нийт үнийн дүн 13,200,000 төгрөгөөс хэтрэхгүй байх ёстой. Та хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэнээс хойш хэд дахин дахин нэмэгдүүлэх боломжтой гэж үзэн, нэхэмжлэлийн дүнгээ анхнаасаа зөв тодорхойлолгүйгээр шүүхэд хандах нь таны нэхэмжлэлийг 13,200,000 төгрөгөөр хязгаарлахад хүргэх үр дагавартай байж болохыг сайтар анхаарвал зохино.
- Та нэхэмжлэлээ гаргахдаа Улсын дээд шүүхээс баталсан загварыг ашиглах нь зүйтэй тул уг загвартай урьдчилан танилцах, холбогдох мэдээллийг өөртөө ойр байлгах шаардлага үүснэ. Иймд нэхэмжлэлээ гаргахаар шүүхэд хандахаас өмнө нэхэмжлэлийн загвартай анхааралтай танилцан, тохирох загварыг сонгож, дурдсан асуултад хариулах бэлтгэл хангана уу.
- Таны гаргах нэхэмжлэлийн шаардлага тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх маргаанд хамаарч буй эсэхийг дахин нягтлан нэхэмжлэлээ гаргаарай.
Таны нэхэмжлэл дээрх шаардлагыг хангаж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байвал ЭНД дарна уу.