Улсын дээд шүүхийн Тамгын газраас иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Арга билиг радиотой хамтран шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэргийн хураангуй тоймоор аудио нэвтрүүлэг бэлтгэн цувралаар хүргэж байна. Энэ удаагийн дугаарт "Ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулахыг гэмт хэрэгт тооцно" шүүхийн шийдвэрийн тоймыг хүргэж байна.
Эх сурвалж: 2022 онд гаргасан “Шүүхийн шийдвэрийн тойм” эмхэтгэлээс түүвэрлэн бэлтгэв.