Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Дэлгэрэнгүй хайх

Номын нэр

Зохиогчийн нэр

Хэвлэсэн он

Хэл

Хайх

С.Гантулга, Б.Энхболд

Эрүүгийн эрх зүйн тусгай анги-2024

рхэм уншигч, эрдэмтэн, судлаач та бүхний гарт Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Дотоод хэргийн их сургуулийн Гэмт явдал судлалын профессорын судалгааны багийн тэргүүлэх профессор, доктор (Ph.D), дэд профессор Б.Энхболд, Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа С.Гантулга нарын туурвисан “Эрүүгийн эрх зүй: Тусгай анги” сурах бичиг хүрч байна.

Өмнө нь Монгол Улсын эрүүгийн эрх зүйн тусгай ангийн чиглэлээр Г.Совд. “БНМАУ-ын эрүүгийн эрх зүй” (тусгай анги). УБ., 1965, Ж.Авхиа  нар. “БНМАУ-ын эрүүгийн эрх зүй” (тусгай анги). УБ., 1979, С.Нарангэрэл. “Монгол Улсын эрүүгийн эрх зүй” (тусгай анги). УБ., 1999, С.Жанцан. “Монгол Улсын эрүүгийн эрх зүй” (тусгай анги). УБ., 2002, Н.Баатаржав нар. “Монгол Улсын эрүүгийн эрх зүйн тусгай анги”. УБ., 2010 сурах бичиг тус тус нийтийн хүртээл болж байсан.

Доктор (Ph.D), дэд профессор Б.Энхболд, С.Гантулга нарын энэхүү бүтээл нь Монгол Улсад эрүүгийн эрх зүйн тусгай ангийн чиглэлээр бичигдсэн 6 дахь, Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтдийн 2 дахь сурах бичиг гэдгээрээ онцлог юм. 

Энэхүү сурах бичиг нь 2015 оны Эрүүгийн хуулийн агуулга, үзэл баримтлалд нийцүүлэн бичигдсэн анхны сурах бичиг бөгөөд тухайн бүтээлийг Дотоод хэргийн их сургуулийн Гэмт явдал судлалын профессорын судалгааны баг, Редакцийн зөвлөлөөр хэлэлцэж, Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын нэгдсэн бодлогод нийцсэн, эрдэм шинжилгээний бүтээлд тавигддаг нийтлэг шаардлага, “Эрүүгийн эрх зүй: тусгай анги” хичээлийн хөтөлбөрийн агуулгыг бүрэн хангасан гэж үзэж, тус хичээлийн үндсэн сурах бичгээр ашиглахыг зөвшөөрсөн.

Хэвлэсэн он: 2024 он

Хэл: Монгол хэл

<

САНАЛ ХҮСЭЛТ

ИЛГЭЭХ