Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Сар шинийн баярыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийг Монгол Улсын Гавьяат хуульч цолоор 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шагналаа.

Монгол Улсын Гавьяат хуульч цол гардаж авсан Г.Алтанчимэгт Улсын дээд шүүхийн Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимын шүүгч нар, Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг тэргүүтэй албан хаагчид баяр хүргэж, хүндэтгэл үзүүлсэн юм.

Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн, Гавьяат хуульч Г.Алтанчимэг нь 1991 оноос эхлэн шүүх эрх мэдлийн салбарт  тасралтгүй 35 дахь жилдээ ажиллаж байна.

Тэрбээр шүүн таслах ажиллагаанаас гадна хууль тогтоомжийн хэрэглээний онол, арга зүйг практикт тогтоон хэрэгжүүлэх, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарыг мэргэшүүлэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, шүүхийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох, шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд үнэтэй хувь нэмэр оруулж,  идэвх, зүтгэл үр бүтээлтэй ажиллаж буй шүүгчдийн нэг юм.

Эрхэм Гавьяат хуульч Г.Алтанчимэг таны Монголын хууль, эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх үйлсэд нь өндөр амжилт хүсье.


САНАЛ ХҮСЭЛТ

ИЛГЭЭХ