Нийт шүүгчийн III чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийн гишүүд ээлжит хурлаа 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хийлээ.
Ажлын хэсгийн ээлжит хурлаар чуулганд биечлэн оролцох боломжгүй шүүгчдийг цахимаар оролцуулах нөхцөлийг хангах, санал хураалт, ирцийн программын хөгжүүлэлт, нэр дэвшигчдийн саналын хуудас, чуулганы хөтөлбөр, үйл ажиллагааг зохион байгуулах танхимын техник хангамж зэрэг чуулганы үеэрх зохион байгуулалтын бэлтгэл ажлын гүйцэтгэлтэй танилцсан юм.
Түүнчлэн чуулганаар хэлэлцэх асуудлуудын саналын томьёололтой танилцаж, тогтоолын төслийн загварыг хэлэлцлээ.
САНАЛ ХҮСЭЛТ