Нийт шүүгчийн III чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийн гишүүд ээлжит 11 дэх хурлаа 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хийлээ.
Ажлын хэсгийн ээлжит хурлаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.12 дахь хэсэгт заасан Тооллогын комиссын бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн саналыг цахимаар бүртгэж эхэлсэнтэй холбогдуулан саналын хуудасны загварыг мөн Нийт шүүгчийн чуулганы хөтөлбөрийг дахин нягталж, эцэслэн баталлаа.
Түүнчлэн Нийт шүүгчийн III чуулганд биечлэн болон цахимаар оролцох шүүгчдийн судалгааг хийж, чуулганы үеэрх зохион байгуулалтын бэлтгэл ажилтай танилцсан юм.
Чуулганд нь цахимаар оролцогч нь нууц санал хураалтад оролцох тухайд эрх зүйн үндэслэл бүрдээгүй, харин бусад хэлэлцэх асуудлаар санал өгөх боломжтой гэж үзлээ. Шүүхийн тухай хуульд нууц санал хураалтыг урьдчилан авах журам тусгагдаагүй, мөн Ажлын хэсэгт энэ асуудлыг журамлах эрх олгогдоогүй тул цаашид хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг уламжлах нь зүйтэй гэж үзэв.
Энэ удаагийн чуулганыг 10 дугаар сарын 09, 10-ны өдөр зохион байгуулахаар товлосон юм.
САНАЛ ХҮСЭЛТ