Нийт шүүгчийн III чуулганыг 2025 оны 10 дугаар сарын 09, 10-ны өдөр зохион байгуулах юм.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.12 дахь хэсэгт заасан Тооллогын комиссын бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс цахимаар бүртгэж эхэллээ.
Тооллогын комиссын бүрэлдэхүүнд нэр дэвших бол энэ тухай саналаа 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 17:30 цагаас өмнө admin@judges.mn цахим хаягаар ирүүлэхийг нийт шүүгчдэд мэдээлж байна.
САНАЛ ХҮСЭЛТ