Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа болон Тамгын газрын холбогдох албан хаагчид Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран тэргүүтэй төлөөлөгчдийг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Улсын дээд шүүхийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ууганбаяр, Бүртгэлийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Оюунгэрэл, ахлах мэргэжилтэн Б.Намуунтуул, Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газрын дарга Д.Баяндүүрэн, Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаа, мэргэжилтэн И.Энхмаа нар оролцов.

Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ” гэж заасан.

Тус уулзалтаар улс төрийн намуудаас Улсын дээд шүүхэд ирүүлж байгаа намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэхтэй холбоотой гарч буй асуудал, хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангах чиглэлээр санал солилцлоо.


САНАЛ ХҮСЭЛТ

ИЛГЭЭХ