Жил бүрийн 05 болон 09 дүгээр саруудад Үндэсний мод тарих өдөр тохиодог билээ. Энэ өдрийг тохиолдуулан Улсын дээд шүүхийн Ахмадын зөвлөл, Залуучуудын зөвлөлөөс санаачлан Мод тарих өдөрлөгийг 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгт Улсын дээд шүүхийн Тамгын газрын албан хаагчид идэвхтэй оролцож, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Түргэний гол дагуу байрлах ногоон хэрэм зурвасын “Түрэгний цэцэрлэгт хүрээлэн”-д 1000 хайлаас, 40 гацуур мод тарьсан юм.
Эх дэлхийгээ хайрлан хамгаалах, мод тарих их үйлсэд иргэн бүрийн идэвх зүтгэл, албан байгууллагуудын хамтын оролцоо нэн чухал билээ.