Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Улсын дээд шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын агуулгад нийцүүлэх нь” хэлэлцүүлэгт 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр оролцлоо.

Энэхүү хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос хамтран зохион байгуулсан юм.

Хэлэлцүүлэгт эрүүдэн шүүхийн эсрэг арга хэмжээ авах талаар холбогдох хууль тогтоомжийг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг, шүүх эрх мэдлийн болон мөрдөн шалгах байгууллага, хуульч, өмгөөлөгч, судлаачид, хүний эрхийн байгууллага болон иргэдийн төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгийн үеэр Улсын дээд шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр Монгол Улсын Эрүүгийн хууль тогтоомжийг олон улсын конвенцод нийцүүлэх талаарх хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой болохыг дурдан, эрүү шүүлт тулгах гэмт хэрэг байх ёсгүй гэдгийг онцолж, илтгэгчдээс илтгэлтэй холбоотой анхаарч, сайжруулах боломжтой зүйлсийн талаар асуулт асууж, хариулт авлаа.

Илтгэгчдийн зүгээс эрүү шүүлт тулгах гэмт хэргийн тодорхойлолт, эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын үзэл баримтлал, НҮБ-ын хорооны зөвлөмж, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн ХБНГУ, БНФУ, ОХУ, БНХАУ, Япон улс, БНСУ, Гүрж улс БНТУ-ын эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын агуулгын хүрээнд хүний зарим эрхийг хамгаалах үндэслэл, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Эрүү шүүлт тулгах”, “Хүнлэг бус харьцах” гэмт хэргийн шинжийг тусгасан байдал зэрэг агуулгын хүрээнд илтгэлээ танилцуулсан юм.