Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөнийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр товлолоо. Нийт шүүгчийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр товлолоо.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг тус тус албан ёсоор тайлбарлах тухай нийт шүүгчийн хуралдааны тогтоолын төслүүдийг хэлэлцэнэ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.3-т заасны дагуу Монгол Улсын шүүхийн тухай хууль, мөн эрүү, иргэн, захиргааны процессын тухай хуулиудыг тус тус боловсронгуй болгох саналыг хууль санаачлагчид уламжлах тухай асуудлыг тус тус хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс ирүүлсэн 2/199 дүгээр албан бичигтэй танилцана.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралаас ирүүлсэн “Худалдан авах ажиллагааны тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл”, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатараас ирүүлсэн “Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл”, мөн “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-д өгөх саналыг тус тус хэлэлцэхээр болов.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс ирүүлсэн “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”, “Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл (Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл)”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хууль (Шинэчилсэн найруулга), Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл”, мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжинээс ирүүлсэн “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэгээс ирүүлсэн “Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хууль”-ийн (үзэл баримтлалын хувьд) төсөлд тус тус өгөх саналыг хэлэлцэнэ.  

Мөн Иргэний зориг ногоон намын даргыг бүртгүүлэх тухай өргөдөл, иргэн Б.Батдэлгэрээс ирүүлсэн хэргийн харьяалал тогтоолгох тухай хүсэлт болон бусад асуудлыг хэлэлцэхээр товлолоо.

Шүүгчдийн зөвлөгөөнөөр дараах асуудлыг хэлэлцэнэ.

Зөвлөгөөнөөр нийт шүүгчийн II чуулганы 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаартай “Санал уламжлах тухай” тогтоолын хэрэгжилтийн танилцуулга болон шүүх бүрэлдэхүүн, хуралдаан даргалагчийг томилох цахим систем ашиглах журмын төсөлтэй тус тус танилцах, мөн Л.Ариунбаяр, Л.Ариунаа нарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч Б.Алтанцэцэгийн гаргасан шүүгчдээс татгалзсан хүсэлтийн тухай болон бусад асуудлыг хэлэлцэнэ.